"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатад долоон жилийн ял оноолоо
8-7
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт,  / Залилах/  мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад  / Мөнгө угаах/ зааснаар  яллах  дүгнэлт  үйлдэж  ирүүлсэн шүүгдэгч Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарт  холбогдох   хэргийг  Хан-Уул  дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүх  2020 оны 08 дугаар сарын 05- 06 -ны өдрүүдэд  хэлэлцээд:

 

Шүүгдэгч Б.Эрдэнэбатыг залилах гэмт хэргийг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бусдад их хэмжээний хохирол”  учруулсан, мөн мөнгө угаах   гэмт хэргийг “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож 7 жилийн хорих ял оногдуулж нээлттэй хорих ангид эдлүүлэхээр,

 

Шүүгдэгч Д.Сэргэлэнг гэмт  хэрэгт  хамтран оролцсон, бүлэглэсэн нь нотлогдон тогтоогдохгүй, гэмт хэргийн шинжгүй гэж  байна гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн  19.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгалаа. Мөн шүүгдэгч Б.Эрдэнэбатаас  20 тэрбум 6 сая 375 мянган төгрөгийг гаргуулж  хохирогч Ш.Баярсайханд олгуулахаар  тус тус шийдвэрлэлээ.

 

Д.Сэргэлэн нь Б.Эрдэнэбаттай гэр бүлийн  хамаарал бүхий нэгдмэл сонирхолтой этгээд боловч гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон, бүлэглэсэн гэх үндэслэл хавтаст хэрэгт цугларсан  болон шүүхийн хэлэлцүүлэг,  шинжлэн судалсан нотлох баримт зэргээр нотлогдохгүй байна гэж үзэж цагаатгасан байна.

 

                           Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн

                                           анхан шатны шүүхийн тамгын газар

Shuud.mn
Сонин хачин
ЭРЭЛ ЭРДЭНЭБАТАД:
САЙН Л БАЙНА ШД. ЭРДЭНЭБАТ ЭР ХҮН. ЭХНЭРЭЭ СЭГСЭРЭЭД ГАРГАСАН Л БАЙНА ШД. ЭР ХҮН ШД
2020-08-07
иргэн:
харин ч багадсан байна
2020-08-07
энэ чин 2 хүний хоорондын өгөө аваа өр зээл болон бизнесийн хамтрал хөрөнгө оруулалт гээд ямар нэг байдлаар улсад хохируулсан мөнгө төгрөг байхгүй ийм хэргийг улс төржүүлж эрүүгийн хэрэг болгон ялладаг жигшүүрт гэмт хэргийг засгийн газар өөрөө хийдэг болж бна. аль аль нь л бизнеё баялаг бүтээгчид. бизнес өөрөө уналттай босолттой явдаг зүйл
2020-08-07
Ymar huniih n hereg iim hurdan turgen shiidegdej ymarinh n olon jil shiidegdehgui unjraad bdg ym bol !?
2020-08-07
Захиалгаар хэрэг шийддэгээ хэзээ болих вэ. Энэ хүний өмч хөрөнгөнд шунаж үхлээ. Номингийн Баярсайхан арай л хүн юм аа. Шунал ихдвэл шулам болдог доо. Чи үйлийн үрээ үүрэх л байх даа. Эрдэнэбат бол Монгол улсад хэрэгтэй төсөл хийсэн бодитой юм хийдэг хүн шүү. Чам шиг дамын найчин биш. УИД хууль бусаар хувьчилж авсан буцааж өгөөрэй. Чамайг гайгүй гэж бодож байсан алдаа байж дээ.
2020-08-07
Чинбаа:
Иргэд хоорондын гэрээт харилцааг Эрүүгийн хэрэг болгосонд л гайхаад байна аа. Төлөх хөрөнгө нь байгаа л харагдахийн
2020-08-07