Дэлхий даяар хүнсний үнэ өсөж байна
2020-08-07

Дэлхий даяар хүнсний үнэ хоёр сар дараалан өсөж, Хүнсний үнийн индекс долдугаар сард 94,2 пункт болсон нь зургадугаар сараас 1,2 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гэж НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын тайланд дурджээ. 

 

Цар тахлын үед үйлдвэрлэл буурч, улс орнууд хилээ хаасны улмаас цагаач ажилчдаар гол ажиллах хүчээ бүрдүүлдэг салбарууд хүнд нөхцөл байдалд орсон нь ургамлын тос 7,6 хувиар, сүүн бүтээгдэхүүн 3,5 хувь, элсэн чихэр 1,4 хувиар нэмэгдэхэд нөлөөлсөн гэж тайланд онцолсон байна. Харин махны үнэ буурсан бөгөөд зургадугаар сартай харьцуулахад махны үнэ 1,8 хувь, өнгөрсөн оны долдугаар сартай харьцуулахад 9,2 хувиар буурчээ.

 

Тайланд дурдсанаар, 2019 оны 12 дугаар сард хүнсний үнэ сүүлийн таван жилийн хугацааны хамгийн дээд түвшиндээ хүрсэн байна. Тэр дундаа наргил модны тос, элсэн чихээр илүүтэйгээр үнэ нь нэмэгдсэн байна. Үүний дараа аажмаар өртөг нь буурч, 2020 оны тавдугаар сард цар тахлын улмаас үнэ нь 2018 оны 12 дугаар сараас хойших хамгийн бага түвшиндээ хүрсэн ч зургадугаар сард дахин өсчээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
shal hudlaa huuli dyremgui ulsuud l tegdeg baih Mongol shig....gadnii ornuud nemeegui baina shyy ynee, tegeed ch duraaraa nemeed baidag uls baihgui...
2020-08-08
Үнэ нэмэх шалтаг яагаад бичээд байна
2020-08-07
irgen:
mongold ynee nemeh shaltgaan baihgui tertee tergui het hoorogdson ondor ynetei uls
2020-08-07