Вьетнам БНХАУ-д эсэргүүцэл илэрхийлэв
2020-08-07

 

Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай Спартли арлын бүсэд цэргийн хөлөг онгоц болон цэргийн нисэх хүчин оролцуулсан сургуулилалтыг Хятад хийснийг Вьетнам эсэргүүцжээ. Энэ талаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Гадаад хэргийн яамны мэдээлэл, хэвлэлийн хэлтсийн захирал Ле Тхи Тху Хангийн мэдэгдэлд өгүүлсэн байна. 

 

Наймдугаар сарын хоёрон, дөрөвний өдрүүдэд Спратли арлын орчимд БНХАУ-ын тэнгисийн цэргийн хүчин болон цэргийн нисэх хүчин сургуулилалт хийсэн талаарх Хятадын хэвлэлүүдийн мэдээлэлд тайлбар өгөхдөө энэ үйлдэл нь "байж болшгүй" хэмээн ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч онцолжээ.

 

"Вьетнам улс энэ сургуулилалтуудыг эрс эсэргүүцэж байна. Эдгээр үйлдлүүд нь Өмнөд Хятадын Тэнгисд энх тайван, тогтвортой байдал болон аюулгүй байдлыг хангахад нөлөөлөхгүй" хэмээн Ле Тхи Тху Ханг мэдэгджээ. Түүнчлэн, Спратли арал болон түүний зэргэлдээ орших Параселийн арлууд нь Вьетнамын салшгүй хэсэг хэмээн цохон тэмдэглэсэн байна. 

 

Энд дуулгахад, Спратли болон Параселийн арлууд нь Өмнөд Хятадын тэнгист хурцадмал байдал үүсэх шалтгаан болсоор олон жилийн нүүр үзэж байна. Энэ нутаг дэсвгэрийг Вьетнам болон Хятад улс өөрийнх хэмээн үздэг.  Түүнчлэн Бруней, Малайз, Тайван, Филиппин улсууд ч энэ арлуудыг өөрсдийн эзэмшлийнх гэж маргаан үүсгэдэг юм. Энэ арлууд Энэтхэгийн болон Номхон далайн тэнгисийн чиглэлүүдийн огтлолцох хэсэг дээр байрладаг гэдгээрээ стратегийн чухал байрлалтайн дээр газрын тос, эрдэс түүхий эдийн асар их нөөцтэй. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ч:
Хятад улс 16 оронтой хилийн маргаантай....
2020-08-07