Ж.Гантулга: Гурван ээлжээр хичээллэх сургууль байхгүй
2020-08-07
Гэрэл зургийг MPA.mn

 

Наймдугаар сарын долооны өдөр болсон Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан дээр 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээлэл хийлээ. 

 

Түүний өгүүлснээр, нийслэлд 6,5 орчим тэрбум төгрөгөөр боловсролын салбарт их засвар хийхээр төлөвлөн, засварын ажилдаа оржээ. Үүний хүрээнд засвартай холбоотой  69 төсөл хэрэгжиж байгаагаас 20 ажил нь засварын гэрээгээ байгуулан тодорхой хэмжээнд ажилдаа орчихсон байгаа аж. Нийт  ажлын гүйцэтгэл нь 53 хувьтай явж байгаа бөгөөд тендер шалгаруулалт нь үргэлжилж байгаа 13 ажил үлдсэн. Одоогийн  байдлаар нэг тендер зарлагдаагүй байгаа гэнэ. 


Өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотойгоор 95 сургууль цэцэрлэгийн засварын саналыг БСШУСЯ-д  хүргүүлсэн бөгөөд энэ  өвөл  14 цэцэрлэг сургууль зайлшгүй засварыг хийх шаардлага гарсан гэж үзэн 718 сая төгрөгийн өртөг бүхий засварыг хийхээр санал гарчээ.


Мөн Нийлэлд 2016 оны байдлаар 69 цэцэрлэгтэй байсан бол энэ онд нийт 139 цэцэрлэг болж нэмэгдсэн бол ЕБС 71 нэмэгджээ. Ингэснээр гурван ээлжээр хичээллэх сургууль байхгүй гэж Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээллээ.


Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин