Бейрут: Засгийн газраа эсэргүүцсэн иргэд эмх замбараагүй байдал өдөөжээ
2020-08-07

Ливаны нийслэл Бейрут хотод болсон дэлбэрэлтийн улмаас олон хүн амь насаа алдаж, хотын тал нь эвдэрч сүйрсэнд Засгийн газраа буруутган, огцрохыг шаардсан эсэргүүцлийн жагсаал болжээ.

 

Ливаны National News Agency  агентлагийн мэдээлснээр, жагсаал эмх замбараагүй байдал болон хувирж, оролцогчид гал тавьж, дэлгүүр тонон, хууль сахиулах байгууллагын ажилтнууд руу чулуу нүүлгэсэн байна. Мөн парламентын ордон руу дайрахыг завдсан тул цагдаагийнхан нулимс асгаруулагч хий ашиглажээ. Энэ эмх замбараагүй байдлын үеэр жагсагчид болон цагдаагийнхнаас олон хүн гэмтэж бэртсэн байна. 

 

Энд дуулгахад, наймдугаар сарын дөрөвний өдөр болсон эмгэнэлт хэргийн улмаас амь нас нь хохирсон хүний тоо 157 болжээ. Ойролцоогоор 5000 хүн гэмтэж бэртсэн бол 300 мянган хүн орох оронгүй болсон байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин