Дарь-Эхийн замыг нээх хугацаа хойшлогджээ
2020-08-07

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбат, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра нар өнөөдөр Баянзүрх дүүргийн 2, 27 дугаар хороо “Дарь-Эх гудамж”-ийн эхний ээлжийн 3,3 км авто замын засвар шинэчлэлтийн ажлын явцтай танилцлаа. Зам засварын ажлыг энэ сарын 10-ны өдөр гүйцэтгэж дуусгах ёстой байсан.  Гэвч ажлын явцад хөрс солих шаардлагатай болсон тул төлөвлөсөн хугацаандаа зам нээх боломжгүй болжээ.

 

Энэ талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра хэлэхдээ “Дарь-Эхийн зам түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр явж байсан. Гэтэл барилгын ажлын явцад хар шороо гарч ирсэн тул хөрсийг солих шаардлагатай болсон. Ийм хөрсөн дээр хучилт хийвэл даац,  эдэлгээний  хувьд чанарын шаардлага хангахгүй. Эхний ээлжийн 400 метр замыг хөлдөлтөөс хамгаалах дайрга, хайрга бүгдийг үе шаттайгаар хийвэл чанартай зам баригдана. Иймээс зорчих хэсгийг нээх хугацаа хойшлогдохоор байна” гэлээ.


Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нөхцөл байдалтай танилцсаны дараа “Ийм хөрсийг хучиж хэрхэвч болохгүй. Стандартын дагуу хучилтыг хийж ажиллах ёстой. Хэдийгээр хоног хугацаа хойшлох хэдий ч чанартай зам барих нь чухал. Эхний ээлжийн 400 метр замын ажлаа яаралтай эхлүүлж, ажиллах хүчний ачааллаа нэмэх хэрэгтэй. Мөн хөдөлмөр аюулгүй байдлаа хангаж ажиллах ёстой. Зорчих хэсгийг нээх ажил 7-10 хоног хойшлогдохоор байгаа тул иргэд та бүхэн ойлгож хүлээж аваарай”  гэж хүссэн юм.

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин
kub:
yamar neg sudalgaagui ajil ajil ekhluulj tusuv batalsan gesen ug uu, odoo tusuv ni nemegdekh bololtoi ... usan boroogoor shaltaglasan bol bas zam barikh tekhnologio barij bn gej bodokh sanj
2020-08-08
hun unemshih shaltag heleech ee.um hiihiin tuld sudalgaa tootsoo hiideg biz dee. niisleliin ajil yamar zarchimaar yavaad bna aa. ter zamiig yanzlii geed neg dargiin amaar shuud yariad shiiddeg umuu.
2020-08-07