Бейрут дахь дэлбэрэлт: Останкиний цамхаг гэрлээ унтраав
2020-08-07

ОХУ-ын нийслэл Москва хот дахь Останкиний цамхаг Бейрут дахь дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн гэрлээ унтраасан талаар Regnum агентлаг мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр наймдугаар сарын зургааны орон нутгийн цагаар 23.00 цагаас 00.00 хүртэл эмгэнэл илэрхийлэн гэрлээ унтраасан байна. Өмнө нь Францын нийслэл дэх Эйфелийн цамхаг Ливаны ард түмэнд эмгэнэл илэрхийлэн гэрлээ унтрааж байв.

 

Эргэн сануулахад, наймдугаар сарын дөрөвний үдэш Ливаны Бейрут хотын боомт дээр дэлбэрэлт болсон юм. Дэлбэрэлтийн улмаас 157 хүн амиа алдаж, 5000 орчим хүн гэмтэж бэртсэн бол 300 мянган хүн орох оронгүй болжээ. Энэхүү эмгэнэлт хэргийн улмаас Ливанд Үндэсний хэмжээний гашуудал зарласан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин