“Хиагт-Алтанбулаг”-ийн хилийн автозамын боомтоор 360 гаруй иргэн хил нэвтрэх эрхээ авсан байна

img

 

Манай улс энэ сард 14 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаад улс дахь иргэдээ татан авахаар болсон. Мөн ОХУ-д байгаа иргэдээ “Хиагт-Алтанбулаг”-ийн хилийн автозамын боомтоор татан авах ажиллагааг өнөөдөр эхлүүллээ.

 

Тус татан авах ажиллагаа энэ сарын 07-10-ны өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд үргэлжилнэ. Одоогийн байдлаар 360 гаруй иргэн тус боомтоор хил нэвтрэх эрхээ аваад байна.

 

УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр тус хилийн боомт дээр ажиллаж, татан авах ажиллагааг удирдан зохион байгуулж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ