Турк дахь Монгол иргэн: “Чийгтэй байранд хүүхэд шингэн алдаад бид туйлдаж байна”
2020-08-08

 

www.shuud.mn сайт цар тахлын энэ үед гадаадад сурч, ажиллаж амьдарч байгаа Монгол иргэдтэй онлайнаар холбогдож цаг үеийн асуудлаар цуврал ярилцлага хүргэж байгаа. Энэ удаагийн зочноор Бүгд Найрамдах Турк улсын Истанбул хотод ажиллаж, амьдарч байгаа Ч.Солонгыг урьж, Бүгд Найрамдах Турк улс дахь нөхцөл байдлын талаар цөөн хором ярилцсанаа хүргэе.

 

-Сайн байна уу? Бүгд Найрамдах Турк улсад ажиллаж, амьдраад хэдэн жил болж байна вэ?

 

-Сайн сайн байна уу? Бүгд Найрамдах Турк улсад хоёр жил гаруйгийн хугацаанд ажиллаж, амьдарч байна. Энэ жил нутаг буцах төлөвлөгөөтэй байсан юм. Цагаан сар өнгөрөөгөөд гэртээ харих гэсэн боловч коронавирус, цар тахлын улмаас боломжгүй болсон. Хэдийгээр ажил хийдэг байсан ч цар тахал, хөл хорионоос шалтгаалж гуравдугаар сараас ажилгүй боллоо. Турк улсад зургадугаар сараас эхэлж ажлын байр бий болсон ч гадаад иргэдийг ажилд авахгүй байгаа. Учир нь энэ хэцүү үед ямар ч газар өөрийн хүмүүсээ  л ажилтай, орлоготой байлгах гэнэ шүү дээ. Хүний нутагт амьдарч байгаа учраас бүхий л үйлдэл мөнгөөр хэмжигдэж байна. Ажиллаж байхдаа илүүчилж хураасан хэдэн төгрөгөө хэрэглэж дууслаа. Байрны түрээс, хоол ундны мөнгөгүй болж гээд л  бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд бүр ч хэцүү байна. Гадаадад ажиллаж амьдарч байгаа гэхээр хэдэн сая төгрөгийн цалин авч, элбэг байдаг гэж боддог. Гэтэл тийм биш шүү дээ. Хэрэглээний зардалдаа таардаг.

 

-Бүгд Найрамдах Турк улс дахь өөрийн улсын  ерөнхий консулын газар ямар арга хэмжээ авч байна вэ? Иргэддээ тусламж, дэмжлэг үзүүлж байна уу?

 

-Нутаг буцах хүсэлтээ гуравдугаар сарын 24-нд гаргасан. Консулын газарт өдөр бүр очиж, нутаг буцах хүсэлтээ илэрхийлж байна. Консулын газраас “Бид, нутаг буцах хүмүүсийг бүртгэдэг. УОК шийддэг гэсэн” тайлбарыг тавьсаар л  байна. Бид түүнийг ойлгож байгаа ч бидний дуу хоолой болж, хэд хэдэн нислэг үйлдээч гэсэн хүсэлтийг тавьж өгнө үү гэж хүссээр л байгаа. Консулын газраас Турк улсаас нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн хэдэн хүн байгаа талаар асуухад  "мянган  хүн" байна гэж хариулсан. Гэтэл Турк улс руу маш цөөхөн удаа нислэг үйлдэж байна. Энэ тоо цөөхөн нислэг үйлдэх шалтгаан биш. Биднийг тусгай үүргийн нислэгээр авна  гэж найдаж, хүлээж байгаа ч үнэхээр цөхөрч байна. Төр засагтаа гомдож байна. Элэг нэгтнүүддээ гомдож байна. Төр засаг биднийг мөнгө гэж харин монголчууд маань биднийг коронавирус гэж харж байгаа. Бид газраар дамжиж явах боломж байгаа эсэх  талаар ОХУ-ын Элчин сайдын яаманд хандсан. ОХУ-ын Элчин сайдын яамнаас өөрийн улсын иргэдийг авч байгаа, газраар дамжин өнгөрөх боломжгүй. Монгол улсын консулын газар хандаарай гэсэн. Бид тусгай үүргийн нислэгт багтах хүртлээ, гадаа байсаар байх болно. Өнөөдрийн байдлаар арав гаруй иргэд консулын газрын гадаа байна. Бид эндээ хононо. Хүний нутагт очих газаргүй бид өөрийн  консулын газар хандахгүй өөр хаана хандах вэ.

 

Консулын газраас бидэнд ямар ч дэмжлэг, туслалцаа үзүүлээгүй. Тусламжийн мөнгө ирсэн гэсэн сураг сонсогдсон. Гэтэл яаж тараагдсан нь тодорхой бус. Бидэнд дэмжлэг үзүүлэхгүй байгаа нь  бидэнд бүр ч хэцүү байна. 

 

 

-Бүгд Найрамдах Турк улсад байгаа монголчуудын амьдрал ямар байна вэ?

 

-Хэцүү байна. Бид консулын газрын өмнө суулт зарлаад нилээд хэд хонож байгаа. Ахмад настан, бага насны хүүхдүүд, эрүүл мэндийн шалтгаантай хүмүүс байна. Энд байгаа хүмүүс санхүүгийн хүнд нөхцөлд орж, гудамжинд хонох эсвэл байрны түрээсийн хугацаа нь  дуусаагүй нэг айлдаа олуулаа очиж хамт байх зэргээр л өдөр хоногийг өнгөрөөж байна. Бид тусгай үүргийн нислэгээр  үнэгүй аваач гээгүй. Онгоцны зардал, тусгаарлах байрны зардлаа төлөөд эх орондоо харихыг л  хүсэж байна. Бидний амьдарч байгаа газар байрны доод давхар учраас маш их чийгтэй. Тиймээс бага насны хүүхдүүд шингэн алдаж байна.

 

-Баярлалаа. Эрүүл энх, сайн сайхныг хүсье.

Г.Мичидмаа

 

Shuud.mn
Сонин хачин
чам шиг залхуу новш биш
2020-08-11
гадаадад байгаа монголчуудыг сонгуулийн дараанаас авч магадгүй өөрсдийнх нь эсрэг санал өгч магадгүй учраас уок монгол хүний үндсэн эрхийг зөрчиж байна өөрсдийнхөө эрх ашгийн төлөө
2020-08-11
иргэнДорж:
Та нар хүний нутагт боолын хөдөлмөр эрхэлж гуйлгачин царайлж эндээс эх орон чинь тэжээж тэтгэж байх ёстой юмуу . Татаж авлаа чиг эргээд хуу хамаад , өх зээл үлдээгээд өмхий монголд амьдрахгүй гээд буцаад л цувчихна биз дээ .
2020-08-09
чам шиг залхуу новш биш
setgegdeliig unshlaa.:
Turked, amidardag Mongol humuus muu sanaatai, ami bodson hun chanar, baihgui ylsuud.bi Turk-Mongoloor, transt hiij garch, ordog yum.ta nar oorsdiinhoo husleer, yvtsgaachahad butgii Eh oronoo, bolon ajilaa hiigeed yvj baigaa humuuciig muulaad bai.naaduul ch n chadahiin hereer ,ajillaj bn aa.
2020-08-09
ybsan zorison bol chini asuudal:
chi uuruu zorij ybsan zorilgo tabisan bol ybsan ochson gazraa ajillaj amidrah l heregtei dee hucheer mongoloos gargasan bish bitgii ingej eh ornoo harluulj bai uneheer harih butsah neg ni zardal munguu tuluud harih heregtei shuudan ilgeemj hurtel tulburtei bizdee mun naanaa eruul saruul bga bol deglemee sn sahiad ajillaj amidrah l heregtei mongol hun am tsuun eh orondoo zaabal ubchin teej ochih hereggui l bh tend chini ah duu sadan turul tani bga ted bas ubchlunu shu dee
2020-08-08
Зочин:
Манай улс өндөр хөгжилтэй баян орон биш чадах чинээгээрээ гадаадаас монголчуудыг авч байгаа албатай юм шиг улсыг авсангүй гээд буруутгаад байх шаардлагаггүй
2020-08-08
нээх гадаадад амьдардаг мундаг амьтан болж хүний нутагт боолын хөдалмөр эрхэлчээд гадны улсыг хөгжүүлчээд юугаа хуцаад бган
2020-08-08
монголынхоо хөгжилд нэмэр болохгүй гадны оронд боол болчоод албатай юм шиг
2020-08-08
irgen:
chadahgui baij chaddag hymyysiig duuraij byy amdralaaraa togloj bai !!!!! ihenh ni yuch chadahgui har bor ajil hiij hynii nutagt ami zogooh yamar heregtei um be ....yr hyyhdyydiinhee ireeduigeer toglohoo bolih heregetei shdee...neg l odor hyyhed ni tomorch mongoldch amdarch chadahgui , ter gadniihaa orond ch hen ch bihs bolj baigaa bizdee, mongolchuud ter baitugai ayultai ornuud ruu...niger geh met orond yavj ynen teneg...........bolzgoo oorsdoo tolgoigoo ajilluul.
2020-08-08
irgen:
chadahgui baij chaddag hymyysiig duuraij byy amdralaaraa togloj bai !!!!! ihenh ni yuch chadahgui har bor ajil hiij hynii nutagt ami zogooh yamar heregtei um be ....yr hyyhdyydiinhee ireeduigeer toglohoo bolih heregetei shdee...neg l odor hyyhed ni tomorch mongoldch amdarch chadahgui , ter gadniihaa orond ch hen ch bihs bolj baigaa bizdee, mongolchuud ter baitugai ayultai ornuud ruu...niger geh met orond yavj ynen teneg...........bolzgoo oorsdoo tolgoigoo ajilluul.
2020-08-08
Хөөрхийс минь дээ. Туркд байгаа иргэдэд хүнсний талон өглөө гэсэн нь худлаа л байж. Туркийн консулыг ГХЯ шалгах хэрэгтэй. Тусламжийн мөнгө хаашаа оров??
2020-08-08
zochin:
enkhiin -od jiriin irgen bish yum uu? erguu lalar khardaj serdej baykhaar ocher dugaaraa bichuuleed yawaach ,
2020-08-08
Zochin:
Darga naryn huuhduud bugd yamarch asuudalgui murtluu irj bna! Jishee n Bientamir sportyn horoony darga Sharamjamtsyn huu EnkhiinOd gej Amerikt kolejiid surdag murtlee Mongold irsen bna! Amerik, Turk , Solongosoos heden sar hutseldej irj chadahgui bgaa jiriin irged, oyutan, huuhduud, ahmad nastan uvchtei humuus bna! Ene bol gats jishee shuu
2020-08-08
zochin:
enkhiin -od jiriin irgen bish yum uu? erguu lalar khardaj serdej baykhaar ocher dugaaraa bichuuleed yawaach ,
khunii tuluu amidarch baygaa yu ? uwchin garaaguy bol tend goyo bayna geed l bayj baygaa , ta naryn chiigtey bayrand tur buruuguy, gadaadad baykh durtay bol oligtoy yum olood suugaach
2020-08-08
nemo:
hutsalgui ardiin nam mandtugai geg oril novshnuudaa hairtai MAN
2020-08-08
zochin:
said asan Enchtuvschin !!! albaar udaaschruulj tegeed dunduur ooriin chuu Zolboog barag l unegui avchirsan , yaachaaraa darga nariin chuuchduud amrag n dandaa irj baidag um??? ESaid Churelsuch chudlaa jujig tavij ooriigoo buu doviilgo, oodgui gar
2020-08-08