БНХАУ томоохон банкууддаа крипто юань турших ажлыг өргөжүүлэв
2020-08-07

Хятад томоохон банкуудын тусгайлан сонгон авсан ажилтнууд тус улсад боловсруулж буй тоон валютыг турших өргөн цар хүрээтэй ажилд оролцож байгаа талаар TechNode мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын Төв банк энэ оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн туршилтаа өргөжүүлсэн нь энэ гэнэ. 

 

 Энэ төсөлд Хятадын Хөдөө аж ахуйн банк, Аж үйлдвэр, арилжааны банк, Хятадын Барилгын банк болон Хятадын банк гэсэн дөрвөн том банкны тусгайлан сонгон шалгаруулсан ажилтнууд оролцож байгаа аж. Тэд цахим юанийг мөнгөн гуйвуулга хийх, үйлчилгээний төлбөр төлөхөд ашиглаж байгаа юм байна. 

 

Энд дуулгахад, Хятадын Шэнжэн, Сужоу, Чэнду болон Бээжингийн нэг дагуулл хот гэсэн нийт дөрвөн том хотод дээрх төсөл энэ оны дөрөвдүгээр сард эхэлсэн юм. Цахим мөнгийг Хятадын Төв банк 2014 оноос хэлэн боловсруулж байгаа бөгөөд 2022 оны Бээжингийн Өвлийн олимпоор өргөн цар хүрээнд туршихаар төлөвлөжээ.

 

Цахим валют нь эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэхэд туслахын дээр энэ мөнгийг ашигласнаар Хятадын төв банк мөнгөний эргэлтийг зохицуулахад нэмэлт боломж олгох юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Энэ бодлогод жижиг орны жижиг чадвар тэсэхгүй шүү анхаарах л асуудал
2020-08-08