Хөвгүүдийн хэлж амжаагүй үг: "Хайртай шүү, аав аа”
2020-08-08

Монголын баяр мундахгүй. Гэвч “эрчүүдийнх” гэх тодотголтой баяр хуруу дарамхан. Өнөөдөр буюу наймдугаар сарын 8-нд “Олон улсын аавуудын баяр”-ын өдөр тохиож байна. Энэ өдрийг Монголын эрэгтэйчүүдийн холбооноос 16 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж буй юм. Аавуудын баярыг дэлхийн 17 улс тэмдэглэн өнгөрөөдөг бөгөөд манай улс 18 дахь орон болжээ. Хэдийгээр энэ баярыг манайхан өргөн дэлгэр тэмдэглэдэггүй ч бидэнтэй таарсан цөөн залуус аавдаа мэндчилгээ дэвшүүлж, сэтгэлийн үгээ хэлсэн юм.

 

Охидууд аавдаа амь гэдэг үг бий. Харин хөвгүүд хэнэггүй, хээгүй хүмүүс тул тэр бүр аавдаа “Хайртай шүү” гэдэг үгийг хэлдэггүй. Тэгвэл гудамжинд таарсан залуус энгийн мөртлөө эгэлгүй, хүнээрээ мөнөөрөө, сэтгэлээрээ амьдарч яваа аавууддаа хүндэтгэл үзүүлэх энэ өдөр “Хайртай шүү” гэдэг үгийг хэрэг болгон хэлж байна. Ингээд тэдний мэдчилгээг хүргэе.

 

“Аав минь амьд сэрүүн байсан бол тандаа маш их хайртай гэж хэлмээр байна”

 

 

Я.Баттогтох: Энэ өдөр аавуудын баяр болдог гэж мэдэхгүй юм байна. Мэдээгүй болохоор аавдаа баярын мэнд хүргэж байгаагүй. Бас өөрөө ч баярын мэндчилгээг авч үзээгүй юм байна. Аав минь бурхны оронд заларсан. Хэрэв амь сэрүүн байсан бол тандаа маш их хайртай шүү л гэж хэлмээр байна

 

“Аавдаа хайртай гэдэг үгийг өөрөө сонсож байснаас аавдаа хэлж үзээгүй”

 

 

А.Энхжаргал: Наймдугаар сарын наймны өдрийг аавуудын баяр гэж мэддэг. Өөрийгөө сайн аав гэж бодож байна. Хүүхдүүдээсээ хайртай гэдэг үгийг сонсдог ч өөрийн аавдаа хайртай гэдэг үгийг хэлж байснаа санадаггүй. Энэ завшааныг ашиглаад “Аав аа тандаа “Аавуудын баяр”-ын өдрийн мэнд хүргэе. Хайртай шүү” гэж хэлмээр байна.  Аавдаа хайртай гэдэг үгийг хэлэх боломж олгоснд баярлалаа.

 

“Хүүгээ яг аав шигээ хүн болгож өсгөнө”

 

Т.Жавхланбаатар: Аавынхаа хичээнгүй, амьдралын ухаантай, бүхий л нугачаанд шантраагүй зангаар бахархдаг. Би өөрөө аав болоод удаагүй байгаа. Хүүгээ яг аав шигээ хүмүүжилтэй, ухаантай хүү болоосой гэж хүсдэг. Энэ хугацаанд хийсэн бүхэнд тань баярлалаа аав аа хайртай шүү гэж хэлмээр байна.

 

“Би аав болохоороо хүүхдийнхээ сайн найз нь байна”

 

 

Б.Энх-Эрдэнэ:  Би аав болохоороо хүүхдээ сайн ойлгодог, найз шиг нь байна гэж боддог. Аавдаа тоотой хэдэн удаа хайртай гэж хэлсэн юм байна. Тиймээс энэ боломжийг ашиглан  тандаа Олон улсын аавуудын баярын мэнд хүргэе. Хайртай шүү

 

“Аав аа, хайртай шүү”

 

 

Ц.Ууганбаяр: Аавуудын баярыг өргөн хүрээнд тэмдэглэдэггүй болохоор мэдэхгүй юм. Гэхдээ бодоод байхад би аавдаа хайртай гэдэг үгийг олон хэлж байгаагүй юм байна шүү. Энэ боломжийг далимдуулан аавдаа хайртай шүү гэж хэлье.

 

“Аавтайгаа загас барьж суусан дурсамжаа тод санадаг”

 

 

Н.Тэгшжаргал: Аавуудын баярын өдөр гэдгийн мэднэ. Аавдаа хайртай гэдэг үгийг цөөн удаа  хэлж байсан. Аавтайгаа хамтдаа нуураас загас барьж байсан тэр мөч миний аавтайгаа өнгөрүүлсэн хамгийн сайхан дурсамж. Би аав болохоороо хүүхдэдээ зөв хүмүүжлийг өгч зөөлөн ч биш хатуу ч биш зарчимч занд суралцуулна гэж боддог.

 

“Хайртай гэдэг үгийг аавдаа тун цөөн хэлсэн дээ”

 

 

Э.Санчир: Би аавдаа хайртай гэдэг үгийг цөөхөн хэлсэн. Гэхдээ энэ үгийг олон хэлдэггүй ч таныгаа үргэлж дотроо  хайрлан, хүндэлж явдаг юм шүү. Намайг өдий зэрэгт өсгөж хүмүүжүүлж өгсөнд баярлалаа аав аа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Манай улсын 1562.4 мянга нь эрчүүд. Эрэгтэйчүүдийн 65 хувь нь хотод, 35 хувь нь хөдөө орон нутагт аж төрж байна. Эрэгтэйчүүд дунджаар 66 насалдаг бол дунджаар 26 насандаа гэрлэдэг аж. Тэдний 15 хувь нь дээд боловсролтой бол 652.7 мянга нь ажилтай,   46 хувь нь сонгуульдаа идэвхтэй оролцдог байна. Монгол эрчүүд дунджаар 1148.7 мянган төгрөгийн орлоготой. Мөн эрчүүдийн 1.3 хувь нь өрх толгойлон амьдарч байна.

 

Аавуудын өдрөөр дэлгүүрийн лангуунд худалдаагдаж буй тансаг цэцэгсийн борлуулалт нэмэгдэхгүй. Бас чихэр шоколадны гүйлгээ ч ээжүүдийн баярынх шиг огцом өсөхгүй нь мэдээж. Гэвч "Очсонгүй гээд аав ямар гомдох биш" гэлгүй гүдс шулуухан зангаар гүндүүгүй инээвхийлээд “Хүү ирнэ биз” хэмээн хүлээж суугаа аавдаа өнөөдөр нэг очоод ирээрэй.

 

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин
одийг:
архичин,хулгайч, арчаагүй байсан ч тэр чиний л аав өөрийгөө оронд нь тавиад хар ухаантай бай
2020-08-10
Тэр архичин байгаагүй бол чи энэ хорвоод ирчээд энд тэнд коммент бичих боломжгүй байлаа. Уужуу байж ухаантай амьдар. Чамтай ижил амьдралтай олон мянган хүмүүс амьдарч байгаа.
2020-08-09
zochin:
Huuurhiiiii erchuuudiiig horvooogooos ert butsahad hurgedeg zuil bol ehneruuudiiin baliar shunal, adsaga shig aash yum! Duugui baihaaar teneg mangar, duutai baihaaar shalchigansan gene....
2020-08-09
Bi aavgui hun:
Hogiin arhichin huuhen huuhen solison, eejeer mine tejeelgej bsan buzriig taarsan gazartaa alah yumsan.
2020-08-08
Тэр архичин байгаагүй бол чи энэ хорвоод ирчээд энд тэнд коммент бичих боломжгүй байлаа. Уужуу байж ухаантай амьдар. Чамтай ижил амьдралтай олон мянган хүмүүс амьдарч байгаа.
ard:
aawdaach hairtai gej helj chaddagui teneg hvmvvvs yumdaaa vhseniiin daraaanl heleh baisan ch geh shig
2020-08-08