А.Амбасэлмаа: Гурван хүн эдгэрч, 592 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй
2020-08-09

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.08.09/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 19 сая 463 мянган хүн халдвар авч, 724 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 284 мянга гаруйгаар  нэмэгдсэн байна. 

 

Манай улсад ажиглалтаас 57 хүн гарч гэрийн ажиглалт руу шилжсэн бол 110 хүн шинээр ажиглалтад  орлоо.  Ажиглалтад нийт 3085 хүн байна. 119 дугаарын утсанд  115  дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд  нэг дуудлага ирсэн. 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 592 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй.

 

Эдгээр шинжилгээг задалж хэлбэл, додугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн  нислэгээр  ирсэн  265 хүний  шинжилгээ, энэ сарын 08-нд Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 259 хүний шинжилгээ, ажиглах байранд байгаа есөн хүний  шинжилгээ, 23 эмч, ажилчдын шинжилгээ, Дархан-Уул аймагт  тусгаарлагдаж байгаа зургаан хүний шинжилгээ, Сэлэнгэ, аймагт тусгаарлагдаж байгаа нэг хүний шинжилгээ байна. 

 

Сайн мэдээ гурван хүн эдгэрч дараагийн шатны сувилал руу шилжлээ. Эдгээр иргэд нь  нэг жолооч, хоёр энхийг сахиулагч байна

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 293 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 263 боллоо. Харин эмчилгээнд 30  хүн байгаа. Биеийн байдлаар нь үнэлбэл 29 хүн хөнгөн, нэг хүн хүндэвтэр  байна. Нийт эдгэрээд гарсан 263 хүний 47 нь сувиллын ажиглалт тандалтад байгаа бол 23 хүн гэрийн ажиглалт тандалтад байгаа. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 193 хүн байна.

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Дашдаваа:
Алтан гарт эмч нартаа баяр хүрггэе 9- р сар гарахад ХӨСҮТ корона вирустэй нэг ч өвчтөнгүй болж хэдэн эмч ажилтнуудынхаа борвийг нэг тэнийлгэхсэн Хэн хүнгүй хичээцгээе
2020-08-09
irgen:
saihan medee baina udahgui bygd edgeed garah ni dee, mongolchuud mini oorsdoo anhaarlaa byy sulruulaarai daa
2020-08-09
zochin:
Nyamka haachchiv
2020-08-09