Беларус: Сонгуулийн дүнг эсэргүүцэн эмх замбараагүй байдал үүсчээ
2020-08-10

Ням гаригт Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнг танилцуулсны дараа Беларусийн хэд хэдэн хотод эсэргүүцлийн жагсаал эхэллээ. Тухайлбал, Минск хотноо санал хураалт дууссаны дараахан жагсагчид хууль сахиулагчидтай мөргөлдөн, улмаар нөхцөл байдал хурцадсан тул дотоодын цэргийн анги нэгтгэлүүдээс аюулгүй байдлыг сахиулахаар хүч нэмэгдүүлсэн байна. 

 

ТАСС агентлагийн мэдээлснээр, санал авах байрнууд хаагдсаны дараа 300 орчим залуус цугларан, сонгуулийн дүнг эсэргүүцэж эхэлжээ. Түүнчлэн сонгуулийн дүнг эсэргүүцсэн жолооч нар автомашинтай цуваа үүсгэн явсан байна. Ням гаригийн 21:30 цаг орчимд Беларусийн томоохон сайтуудын үйл ажиллагаа доголдсоны дээр 2020 оны сонгуульд зориулсан сайт зэрэг төрийн байгууллагуудын цахим хуудас ажиллахаа больжээ.

 

Нөхцөл байдал хяналтаас гарч эхэлсэн тул хууль сахиулагчид Минскийн төвөөс жагсагчдыг хүчээр хөөж эхэлжээ. Энэ үеэрээ гэрэлт дуут граната, гичийн хий бүхий баллон ашиглан, улмаар мөргөлдөөн гарсаны улмаас олон хүн гэмтэж бэртжээ. 

 


Даваа гаригийн өглөө Беларусийн Дотоод хэргийн яамны мэдээлснээр, хууль бус олон нийтийн арга хэмжээнүүдийн нөхцөл байдлыг хяналтандаа авсан байна. Гэсэн ч Минск болон бусад хотуудад цагдаагийнхантай жагсагчид мөргөлдсөн хэвээр байгаа талаар Вести агентлаг дамжуулжээ. Сүүлийн үеийн мэдээллээр эсэргүүцлийн жагсаалд олон мянган хүн оролцсон гэх бөгөөд гэмтэж бэртсэн хүний тоо албан ёсоор гараагүй, харин жагсагчид цагдаагийнхан руу шатамхай шингэнтэй лонх шидсэн гэсэн мэдээлэл гарсан байна. 

 

Ийнхүү беларусчууд үймэх болсон нь сонгуулийн дүнгээр олон 20 гаруй жил төр удирдаж байгаа, өнөөгийн Ерөнхийлөгч Александр Лукашенко 80 орчим хувиар сонгуульд ялалт байгуулсан явдал юм. Түүний гол өрсөлдөгч нь ердөө 8,5 хувийн санал авчээ.

 

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко 1994 оноос төр барьж эхэлсэн  бөгөөд 1996 онд үндсэн хуулинд нэмэлт оруулж, ерөнхийлөгчийн таван жилийн хугацааг шинээр тооцохоор болж, 2004 оноос ерөнхийлөгчөөр сонгогдох тоог хязгаарласныг цуцлах олон нийтийн санал асуулга явуулсан юм. Лукашенко 26 дахь жилдээ Белоруссийг удирдаж байна. 

 

Путин-2036 буюу хуучин Зөвлөлтийн орнуудын тэргүүнүүд хэрхэн эрх мэдлээ сунгаж байв? 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
stagaan orsuud lukashenko hvvg diilehgvi ee:
jaahan vimj baigaad tarna ta nar shig yum nuud diilehgvi ee
2020-08-10