С.Хаш-Эрдэнэ: "Альфа" бүлгэм бусад авто клубүүдтэй хамтарч хог цэвэрлэх "челлэнж" эхлүүлсэн
2020-08-10

Хөл хөдөлгөөн ихтэй хотод баасан гариг ирж зуслангийн байшин, амралт сувиллыг зорих хүмүүс хотын дуу чимээнээс алсарна. Би ч найзуудын хамтаар “Тэрэлж”-ийг зорьж хоёр хоног адал явдлаар булхаж, сайхан амраатахлаа. Энд тэндгүй амрагчид хоол унд бэлтгэж, хүүхдүүд голын гүехэн хэсгээр тоглоцгооно.  Харин томчууд тойрон  сууж хөзөр тоглон, элдвийг ярьж хөөрөлдөн байгаа харагдана. Энэ бол Хан Хэнтийн тусгай хамгаалалттай бүс бөгөөд Горхи-Тэрэлж, Орог ямаатын хойд хормой  билээ. Энд зураг татуулж, цайлж аваад тоглож байтал  хэсэг залуус энэ газрыг самнан, шуудай барьсаар ойр орчмыг цэвэрлэж байна. Бид ч тэднийг хараад хавь орчиндоо цэвэрхэн байна, соёлтой залуус гэж өөрсдийгөө хөөргөж хог тариагүй. Өглөө гараад гэгээ тасрахаас өмнө ирнэ, очиж гол харж, агаарлаад нэг өдрийг сайхан өнгөрөөх зорилготой явсан.

 

Энэ удаад ямар адал явдалтай учрах бол гэж бодон гэгээ тасрахаас өмнө буцах талаар ярьж суун машин руугаа хартал урд дугаар маань алга.  Хот руу орвол торгуулна.  Өнөөдөр орж болохгүй.  Хөнжил пүүгээгүй бид хаана хонох вэ гэж байтал нэг найз маань хажуухан дахь “Мэлхий хад”-ыг ороогоод амралтын газартайг санан зориод очвол биднийг уриалагхан хүлээж аваад хоноглох газар, ундаар хангав. Өглөө үүрээр хот руу оръё гэсээр эрт амраад, эрт хөдөллөө.

 


Ирэх замдаа гол гаталсан учир машины дугаар голын усанд урссан байх гэж таамаглаад очиж хайхаар болов. Урсгал дагуух 2км газар эрэл хийж, эрэг дагуу хайлаа. Хавь орчноо ч давхар самналаа. Зөвхөн бид дугаараа урсгал усанд урсгачхаагүй бололтой. Голын ёроолд бүүдийж харагдах дугаарыг хараад өөрсдийнхийгөө оллоо гэж баярлахаар өөр дугаар гарч ирсээр нийт таван дугаарыг голоос гаргалаа.  Энд эргүүл байдаг эсэхийг хүмүүсээс асуувал “бий” гэнэ.

 

 

Машины дугаараа гээсэн тохиолдолд Авто тээврийн газарт очиж машины гэрчилгээ болон эзэмшигч нь өөрийн биеэр иргэний үнэмлэхийн хамтаар ирж дугаараа сэргээн авдаг. Сэргээх үнэ нь 20-40 мянган төгрөг байдаг гэж Авто тээврийн 7007-0018 дугаараас мэдээлэл авсан юм.

 

Өчигдөр бидний дэргэдүүр шуудай барин хог түүсэн хэсэг залуусыг энэ хавийн эргүүл гэж бодон очвол сайн дураараа хүмүүнлэгийн ажлын төлөө нэгдсэн залуус байна. Тэд  “Alpha-41” буюу приус-41 маркийн машинтай залуусаас бүрдсэн сайн дурынхан аж. "Альфа" нар байгаагүй ч байрлаж байсан газар нь өөр машин байна. Тэднийг асуувал нэг тийшээ явсан гэлээ. Олсон хэдэн дугаараа аваачиж өгөөд өөрсдийнхөө дугаарыг захиад, бас нэг гишүүнийх нь утасны дугаарыг аваад  хөдлөх боллоо. Тэр бүлгэмийнхэн нүдэнд харагдахуйц хэсгээс түүсэн нэг өдрийн хог гэхэд  хогийн машинд ч багтамгүй их байх аж. Өчигдөрхөн л энд тэндгүй өмбөө цөмбөө хог, нойлын цаас байсан газар хоггүй болсон нь нүдэнд илт харагдлаа.

 

 

Энэ талаар “Alpha-41” клубийн гишүүн С.Хаш-Эрдэнэ рүү залган асуувал:

“Клуб маань 100 гаруй гишүүнтэй. Бид сайн дураараа нэгдсэн приус-41-тэнгүүд.  Манай клуб 2019оны 11-р сарын 6-нд үүссэн. Тэр өдрөөс хойш бид нийгмийн хүмүүнлэгийн төлөө чадахаараа хичээж байна. Шинэ жилээр л гэхэд асрамжийн газрын хүүхдүүдийг баярлуулж бэлэг өгсөн. Сүүлийн үед байгаль орчноо цэвэр байлгая гэж манай клуб ярилцаж хэд хэдэн газруудыг судалж үзсэн. Манай гэр бүл баасан гарагт Тэрэлжид амартал модон дунд задгай болон уутлаад тавьсан хог их байхыг харан клубынхандаа “энэ газрыг сонговол ямар вэ” гэсэн санал тавихад дэмжсэн учир Тэрэлжийг сонгосон. Яг тэр хавийг цэвэрлээд явж байхад хүмүүс их уриалагхан хүлээн авч шуудайгаасаа өгчих хамт цэвэрлэе гээд босоод ирж байсан. Урам ороод, зөв зүйл хийж байгааг маань улам мэдрүүлж байлаа. Тэр өдөр 20 гаруй Alpha машин 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй явсан. Бид  "Эко орчин & Эрүүл амьдрал" уриан дор нийгмийн хариуцлагын хүрээнд санаачлан, челлэнж хэлбэрээр бусад авто клубүүдтэй хамтарч явуулж байхаар болсон. Аяны хүрээнд бид 2020 оны наймдугаар сарын наймны өдөр Тэрэлж, Туул голын ай сав дахь хогийг цэвэрлэн өнгөрөөлөө. Энэ давалгаагаар “Toyota sai” клубыг  нэгдэхийг уриалан дуудсан”.

 

Мөн төсөв хөрөнгөө өөрсдөө гаргадаг гэнэ. Нарлаг, Бүүдгэр, униар татсан Тэрэлж- Туул голын ай сав хоёр өдөрт цэвэрхэн боллоо. Энэ давалгаа олон залууст хүрэх болтугай гэж ерөөн Alpha-41-ийнхний цаашдын ажилд нь амжилт хүсье.


Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин
irgen:
byy angli yg mongolchlood ergyyteed baigaach chellenge baihdaa ch yahavdee challange -iig mongolchilzon bolioch
2020-08-10
ggg:
мундаг залууст амжилт хүсье
2020-08-10
Мундаг байна
2020-08-10
Бүх гишүүдэд эрүүл энхийг ерөөж, амжилт хүсье.
2020-08-10