COVID-19: Буриадад халдвар авсан хүний тоо 4444 болжээ
8-10

Наймдугаар сарын 10-ны өглөөний байдлаар Буриадад коронавирусийн халдварын тохиолдол хоногт 35 нэмэгдсэнээр нийт тохиолдол 4444 болсон талаар Буриадын Эрүүл мэндийн яам мэдээлснийг Информполис дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, халдвар авсан хүмүүсийн ихэнх нь буюу 2503 нь Улаан-Үд хотод бүртгэгдсэн байна. Харин цар тахал дэгдсэнээс хойш 3701 хүн эдгэрсэн бол 44 хүн нас баржээ. Буриадын халдвартын эмнэлэгт 321 өвчтөн эмчлүүлж байгаагаас 22 нь хүүхэд гэнэ. 

 

Хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн дотроос насанд хүрсэн 18 хүний биеийн байдал хүнд, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин