Архангайн осол: Охины шарилыг авч ирэх асуудлаар Ерөнхий сайд, УОК-т хандлаа
2020-08-10

Архангай аймагт гал түймэрт өртсөн охин БНСУ-д эмчлүүлэхээр явсан ч шархаа даалгүй нас баржээ. Улмаар ар гэрийнхний зүгээс шарилыг эх оронд авч ирэх асуудлаар Ерөнхий сайд, УОК-т хандлаа.

 

 

Өнгөрсөн долдугаар сард Архангай аймгийн Цагаан даваан дээр гарсан ослын үеэр гэр бүлийн 7 хүн галд өртөж, дөрөв нас барж, үлдсэн гурвыг нь аврахын тулд хандивын аян эхлүүлсэн байсан билээ. Ослоос амьд үлдсэн ээж нь 13 настай охиноо аваад БНСУ-руу яаралтай хагалгаанд оруулахаар явсан.

 

 

Охин Солонгос улсад ХОЁР удаа хагалгаанд орсон бөгөөд өнөөдөр шархаа даалгүй өөд болсон байна. Охины шарил эсвэл чандрыг энэ сард хийгдэх тусгай үүргийн нислэгээр Монгол улсад авч ирэх юм. Гэвч гадаад улсад өөд болсон хүний шарил чандрыг авч ирэхэд их хэмжээний зардал, албан бичиг зөвшөөрөл шаардлагатай байдаг аж. Тиймээс ар гэрийнхнийх нь зүгээс Ерөнхий сайд болон УОК-ын дарга буюу Шадар сайд Я.Содбаатарт хандаад байгаа юм байна.

 

 

О.Цэнгэлийн дансанд өнөөдрийн байдлаар 200 орчим сая төгрөг цугласан бөгөөд энэ мөнгө нь охины хоёр удаагийн хагалгаа болон эмчилгээнд зарцуулагдсан аж. Тиймээс О.Цэнгэлд туслах хандивын аянд Солонгос дахь Монголчууд туслан өнөөдөр Солонгос улсын аль нэг банканд данс нээлгэхээр ажиллаж байна.

 

 

Дээрх харамсалтай ослын улмаас 5 настай охин, 10 настай хүү, нөхөр, ээж, 13 настай охиноо алдсан О.Цэнгэлийн хувьд өдгөө Солонгос улсад эмчилгээ хийлгэх хэрэгтэй байгаа бөгөөд хоёр удаагийн хагалгаанд орох юм. Улмаар биеийн байдлаас хамаарч дахин хагалгаа хийлгэх эсэх нь тодорхой болно.

 

Хэрвээ уншигч та хандив өгөх бол:


ХАНДИВЫН ДАНС: Данс эзэмшигчийн нэр: Очбаярын Цэнгэл.


5021715838 -ХААН банк


2205040025-Голомт банк


472008534 -Худалдаа, хөгжлийн банк руу мөнгө шилжүүлээрэй.


Солонгост данс нээлгэх үед бид энэ талаар эргэж мэдээлэх болно.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Битгий яв гээд орилоод байхад зураг дараад инээгээд явж байсан гэж тэнд явж байсан хүмүүс ярьсан байнлээ шүү хүний муу үзэх иймэл байдаг юм үнэн боловч хатуу үг ёрөн бусад хүмүүс т сургамж болог өөрсдийн буруу тэр том машины жолооч бас л хэцүү бн !!!
2020-08-11
Zochin:
UM MAANII BAD MI HUM
2020-08-10
зочин:
өнгөрсөн хойно юу хэлэхэв Яараад яахав гэдэг үгийг бүү март Хүн орилоод зам дагаж гүйгээд байхад яав ийв гээд зогссон бол Машиныхаа хүчээ авсан дээр нь гээд зогсоогүй болов уу Хайран амь Хайран зөлуу нас
2020-08-10
asdfasdf:
yasan ch hecuu horvoo vee
2020-08-10