Цар тахал дэгдсэнээс хойш дэлхий даяар COVID-19 вирусийн халдвар авсан хүний тоо 20 саяыг давж, 73 мянга гаруй хүн нас баржээ.
Дэлхий нийт SARS-CoV-2 коронавирустэй хийх тэмцлээ үргэлжлүүлж байна. Цар тахал дэгдсэнээс хойш 20 сая гаруй хүн халдвар авсан бол энэ вирусээр үүсгэгддэг өвчний улмаас 732 мянга гаруй хүн нас барж, харин 12,8 сая гаруй хүн эдгэрчээ.
Шинэ Зеланд улсад сүүлийн 100 өдөр нэг ч шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. Гэсэн ч эрх баригчид нь иргэддээ хандан тайвшрахгүй байхыг сануулж байгаа юм.
Европын бусад орнуудад халдвар нэмэгдсээр байгаа бөгөөд дэлхийн зарим оронд халдварын дэгдэлт аажмаар буурч байгаа нь ажиглагдсан ч коронавирусийн хоёр дахь давалгаа намар тохионо гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |