Хүнсний ногооны талбай усалдаг хиймэл нууранд живж нас баржээ
8-10
Гэрэл зургийг MPA.mn

 

Баянхонгор аймаг, Шинэжинст сум. Эхэн хавцгай багийн ‘’Эхийн гол’’ гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 434 км, сумын төвөөс урд зүгт 180 км-т/ хүнсний ногооны талбай усалдаг 5-6 метрийн гүнтэй хиймэл нууранд хоёр хүн сэлж байснаас нэг нь живж амь насаа алджээ.

 

Тодруулбал Уртын гол багийн харьяат иргэн П /17 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлага 2020.08.09-ний өдрийн 17:52 цагт  Онцгой байдлын албанд ирсэн байна. 

 

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 19:23 цагт Шинэжинст сумын чиглэлд явсан бөгөөд 05:50 цагт очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 07:18 цагт нуурын эргээс 40 метрт, 3 метрийн гүнээс цогцсыг гаргаж  тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ. 

Shuud.mn
Сонин хачин