Сэрэмжлүүлэг: Санзай орчимд баавгайн мөр илэрчээ
2020-08-10

 

Нийслэлийн ногоон бүсийн Санзай ам орчимд Баавгайн мөр илэрсэн тухай дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Байгаль орчны газраас холбогдох мэргэжилтэн байгаль хамгаалагч очиж мөр таних ажиллагааг явуулж баталгаажуулав.


Иймд ногоон бүсэд ойн дагалт баялаг болох самрыг болц гүйцэхээс нь өмнө хууль бусаар түүхгүй байж зэрлэг амьтдаас болгоомжилно уу. Учир нь баавгай өдөрт 20-30 кг боргоцой идэж 100-150 кг өөх хуримтлуулж байж ичээлэх боломжтой болдог байна.

Shuud.mn
Сонин хачин