Беларус: Эсэргүүцэгчдэд 15 хүртэлх жилийн хорих ял ноогдуулж болзошгүй
2020-08-10

Ням гаригт Беларуст ерөнхийлөгчийн сонгууль болж, урьдчилсан дүнг зарламагц иргэд олноор цуглан эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Эсэргүүцлийн жагсаал эмх замбараагүй байдал болон даамжирч,  жагсагчид болон цагдаагийнхны хооронд мөргөлдөөн гарсны улмаас олон хүн шархдаж, одоогийн байдлаар нэг хүн амиа алдсан гэсэн мэдээлэл Оросын хэвлэлүүдээр гарчээ. 

 

Энэ эмх замбараагүй байдалтай холбоотойгоор наймдугаар сарын 10-ны өдөр  эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар Беларусын Мөрдөн шалгах хорооны тэргүүн Иван Носкевичээс авсан эх сурвалжтайгаар РИА Новости агентлаг мэдээлсэн байна. 

 

"Мөрдөн шалгах хороо олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, дотоод хэргийн байгууллагуудын ажилтнуудын эсрэг хүч хэрэглэсэн гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг нээсэн. Минск болон бусад хотуудад болсон үйлдэл дээр эрүүгийн хэрэг нээн шалгаж байна" хэмээн Иван Носкевич мэдэгджээ. Түүний өгүүлснээр, эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулсан болон оролцсон хүмүүс цагдаагийнхны эсрэг хүч хэрэглэсэн зэрэг үндэслэлээр 8-15 жилийн хорих ял авч болзошгүй гэнэ.

Эсэргүүцэл эмх замбараагүй байдлын үеэр өмч хөрөнгө сүйдсэн, төрийн албан хаагчдыг эсэргүүцсэн зэрэг зөрчлүүд бүртгэгдсэн байна. Сэжигтэн болон хэдийнэ саатуулагдсан хүмүүсийн ихэнх нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэж Иван Носкевич онцолсон байна. Хэргийг мөрдөн шалгах хүрээнд эмх замбараагүй байдалд оролцсон хүмүүсийг олж тогтоохын тулд ажиглалтын камеруудын дүрс бичлэгийг шүүн, оролцогч бүрийн үйлдэлд эрхзүйн үнэлгээ өгөх гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
zov shdee ukrainuud bolon baruuniihand tarhia ugaalgan eh ornoo ustgah dohoo bizdee...lukashenko hyrtel ynemsheed orosruu putinryy muuhai dairch doromjlood shivshigee tarij, hulhiduulsanaa oilgoo bizdee...orosuudiin nyyriigch harahaas ichmeer um bolson shdee....harin orosuud hyleeztei uchraas oilgoj uichlalt guisniig ni hyleej avahaar bolood baigaa shdee
2020-08-10