А.Пирлог “Ювентус”-ын дасгалжуулагчаар томиллоо
8-11

 

Италийн "Сери-А"-д 36 дахь түрүүгээ хүртсэн "Ювентус" клуб UEFA-гийн "Аваргуудын лиг"-ийн 1/8 шигшээд "Олимпик Лион"-д хожигдож мултарсны дараа ерөнхий дасгалжуулагч Маурицио Сарриг халсан.

 

"Хөгшин хатагтай" нар төд удалгүй Италийн алдарт хөлбөмбөгчин Андреа Пирлог түүний оронд тавьжээ. Өдгөө 41 настай тэрбээр дасгалжуулагчийн анхны замналаар арвин түүхтэй багийн судсыг атгахаар болж байна.

 

Пирло үүнээс ердөө 10 хоногийн өмнө тус клубийн 23 хүртэлх насны багийг удирдахаар болсон билээ. Андреа Пирло 22 жил тоглохдоо Италийн топ клуб “Милан” (10 улирал), “Ювентус” (4 улирал), “Интер” (3 улирал)-т хүчин зүтгэсэн төдийгүй Италийн шигшээ багийн төлөө 116 тулаанд оролцож 2006 онд дэлхийн аварга цол хүртэж байв.

 

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин