Монгол, Чех хоорондын зорчигч тээврийн анхны нислэгээр 250 иргэн эх орондоо ирлээ
2020-08-11

 

Прага-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр өглөө 06:05 цагт Улаанбаатар хотод газардлаа.

 

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Прага дахь салбарын дэмжлэг, БНЧУ-ын Засгийн газар, Европын Холбооны санхүүжилтээр хийгдсэн уг нислэгээр БНЧУ болон зүүн Европын орнуудаас 250 иргэн эх орондоо ирэв.

 

Шинэ коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хилийн хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар нутаг буцах хүсэлтэй иргэдээ гадаадаас бүрэн татан авах хүртэлх хугацаанд нөхцөл байдал нь хүндэрсэн, санхүүгийн хүндрэлд орсон тусламж шаардлагатай иргэдийг тодорхойлох, тэдгээрт дэмжлэг үзүүлэх ажлыг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын туршлагад тулгуурлан хамтран зохион байгуулах саналыг Гадаад харилцааны яамны зүгээс 2020 оны 4 дүгээр сард анх тавьж байсан бөгөөд энэ удаагийн нислэгээр ирсэн 192 иргэний нислэгийн болон тусгаарлах байрны зардлыг тус байгууллага бүрэн хариуцаж байгаа болно.

 

Өнгөрсөн хугацаанд үйлдэгдсэн тусгай үүргийн нислэгүүдээр Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын дэмжлэгээр 27 монгол иргэнийг гадаадын бусад улсаас эх оронд нь авчирсан бөгөөд Гадаад харилцааны яам Истанбул дахь Ерөнхий консулын газраараа дамжуулан Турк улсад байгаа иргэддээ тусламж үзүүлэх ажлыг тус байгууллагын Истанбул дахь салбартай хамтран ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

 

Дашрамд дурдахад 2020 онд Монгол Улс, БНЧУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа бөгөөд Прага-Улаанбаатар чиглэлийн энэ удаагийн нислэг нь Монгол, Чехийн хооронд зорчигч тээврийн анхны нислэг болсноороо онцлог юм.

Shuud.mn
Сонин хачин
Уншигч:
Монголчууд гадаадад түүний дотор чехэд хэцүү л байдаг учраас чехүүд хурдхан шиг төлбөрийг нь төлөөд л зайлуулж байхгүй юу.
2020-08-11