Азийн элсний спортын наадмын шинэ товыг зарлав
8-11

 

Азийн олимпийн зөвлөл (OCA) “Санья-2020” Азийн элсний спортын VI наадмыг 2021 оны дөрөвдүгээр сарын 2-10-нд явуулахаар шийдвэрлэжээ.

 

Анх 2020 оны арваннэгдүгээр сарын сүүлч, арванхоёрдугаар сарын эхээр зохион байгуулах төлөвлөгөөтэй байсан боловч БНХАУ-ын засгийн газраас коронавируст цар тахлаас сэргийлж энэ онд олон улсын хэмжээний ямар ч уралдаан тэмцээн явуулахгүй хэмээн зарласан тул ийнхүү хойшлуулсан билээ.

 

OCA хэдийгээр наадмыг ирэх он хүртэл хойшлуулсан ч “Санья-2020” нэрийг хэвээр хэрэглэхээ мөн зарлав. “Бид Хятадын олимпийн хороо, Саньягийн зохион байгуулах хороотой зөвлөлдөн тамирчид, албаны хүмүүс, үзэгчдийн аюулгүй байдлынг хангах үүднээс ийм шийдвэр гаргасан” хэмээн ОСА-гийн албан мэдээнд өгүүлжээ. Санья хот Хятадын аялал жуулчлалын бүс Хайнань арлын өмнөд хэсэгт оршог бөгөөд Азийн элсний спортын наадамд 19 спортын төрлөөр 40 гаруй орны 2000 орчим тамирчин өрсөлдөх юм.

 

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин