Ливаны Засгийн газар огцорно
8-11

Ливаны Засгийн газар огцрох хүсэлтээ өгсөн талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Хамед Хасан LBC телевизээр мэдэгджээ. Үүнээс өмнө, тус улсын Засгийн газрын хэд хэдэн гишүүн сайн дураар огцрохоор болсон талаараа мэдэгдэж байлаа.

 

Гэхдээ энэ мэдээлэл нь Ливаны сайд нарын танхим албан ёсоор огцорч байгааг хараахан батлахгүй. Тун удахгүй тус улсын Ерөнхий сайд мэдэгдэл хийх төлөвлөгөөтэй байгаа гэх бөгөөд Ерөнхий сайд нь мэдэгдэл хийснээр Ливаны Засгийн газар албан ёсоор огцрох юм. 

 

Ийнхүү Засгийн газар огцорсноор Ливаны эрх баригчид баасан гаригаас эхлэн жагсаж, олныг хамарсан үймээн, эмх замбараагүй байдалд хүргэсэн иргэдийнхээ шаардлагуудын нэгийг биелүүлж байгаа хэрэг. Наймдугаар сарын дөрөвний өдөр Ливаны нийслэл Бейрут хотын боомт дээр болсон дэлбэрэлтийн улмаас хотын тал хувь нь сүйрч, олон хүн амиа алдсанд хотын оршин суугчид эрх баригчдаа буруутган, огцрохыг шаардаж, улмаар энэ нь эмх замбараагүй байдал болон өрнөсөн юм. 

 

Өнгөрсөн баасан гаригт жагсагчид дөрвөн яамны барилгыг эзэлсэн ч армийнхан тэднийг засгийн газрын байрнуудаас шахан гаргасан. Ийнхүү гурван өдөр үргэлжилсэн эмх замбараагүй байдлын улмаас аюулгүйн хүчний нэг ажилтан амиа алдаж, 700 гаруй хүн бэртэж гэмтжээ. 

 

Бейрут: Ливанд дэлхий нийт гар сунгаж, Кипр эмгэнэлт явдлаас сургамж авав

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин