Билл Гейтс: 2022 оны сүүлээр цар тахал дуусна
2020-08-11

Америкийн тэрбумтан, Майкрософтыг үндэслэгч Билл Гейтс зарим оронд коронавирусийн цар тахал дуусах хугацааны талаар өөрийн байр суурийг илэрхийлжээ. Түүний үзэж байгаагаар 2021 оны сүүлээр цар тахал дуусах гэнэ. Энэ талаар Билл Гейтс Wired сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна. 

 

Олон их наяд доллараар тоологдож буй, коронавирусээс үүдэлтэй эдийн засгийн хохирол гарч байгаа ч вакцин бүтээхэд чиглэгдсэн хөрөнгө оруулалтын урсгалыг анзаарахгүй өнгөрөх боломжгүй хэмээн Гейтс өгүүлсэн байна. Өндөр хөгжилтэй орнууд 2021 оны сүүл гэхэд цар тахлыг давах бол бусад орнууд 2022 орны сүүлээр л тахлыг ялах гэнэ. Гэхдээ коронавирусийн цар тахал хүн төрөлхтний хөгжлийг ихээхэн ухраасан гэж Билл Гейтс өгүүлжээ.

 

"2020 оны эхэнд байсан байрандаа бид эргэн очихын тулд олон жил шаардлагатай" хэмээн Билл Гейтс мэдэгдсэн байна.

 

Түүний өгүүлснээр, дэлхийд хоёр төрлийн вакцин гарах боломжтой гэнэ. Гейтсийн үзэж байгаагаар, Орос болон Хятадад шинэ эм бэлдмэлийг турших ажил төлөвлөгөөний дагуу явж байгаа бол Билл болон Мелинда Гейтсийн сан өөрсдийн вакциныг турших, сөрөг нөлөөг тогтооход гурваас дөрвөн сар шаардлагатай болох аж.

 

Түүнчлэн,АНУ-д шинэ төрлийн коронавирусийн дэгдэлтийн эсрэг авах арга хэмжээг хэтэрхий оройтож авсан, харин тус улсад хийж буй тестүүдийн ихэнх нь хэт удаан, тодорхой тооны иргэдийг л тестэд хамруулж байгаа тул энэ  нь "ямар ч үр ашиггүй" хэмээн Билл Гейтс өгүүлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Тахал тарааж бгаа хүмүүсийг эд мэдэж бгаа шүү дэ.санхүүжүүлдэг мөн вакцин шахдагийг ч мэдэж бгаа
2022-01-21
Батдорж:
Тэнэг Трамп
2020-08-11