Архидан согтуурч нэгнийхээ аминд хүрчээ
2020-08-11
Гэрэл зургийг MPA.mn

 

Цагдаагийн байгууллагад өчигдөр /2020.08.10/ нийт 1482 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Үүнийг нийслэл орон нутгаар нь ангилбал нийслэлд 1254, орон нутагт 228 байна.

 

Гэмт хэргийн 64, зөрчлийн 608, зам тээврийн ослын 209, бусад 601 дуудлага мэдээлэл иржээ.  Гэмт хэргийн 64 дуудлага мэдээлэл дунд онцолбол хүнийг алах гэмт хэрэг 1 бүртгэгдсэн байна. Хэргийг тодруулбал СХД-ийн нутаг дэвсгэрт иргэд архидан согтуурч хувийн таарамжгүй харилцааны улмаас 34 настай эрэгтэй М амь насаа алдсан байна. 

 

Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. 

 

Архи, согтууруулах ундааны зүйлийг зүй зохисгүй хэрэглэж гэмт хэрэг, зөрчилд холбогдож буй иргэдийн олонх нь 25-40 насны залуу байгааг цагдаагийн байгууллагын статистик тоо баримт харуулж байна. Иймд архинаас, ухамсаргүй, хариуцлагагүй байдлаасаа болж эрүүл мэнд, амь насаа алдсан хохирогч, амьдрал, ирээдүйгээ алдсан гэмт хэрэгтэн болж буйг анхаарч өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтуурахгүй байхыг зөвлөж байна. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
монголчуудын ганц чаддаг зүйл нь
2020-08-11