"Эх нялхас"-ын хашааг нураасан МҮИС-д хариуцлага тооцно
2020-08-11

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хашааг МҮИС нурааж, барилгын ажил эхлүүлснийг тус төвийн эмч, эмнэлгийн ажилтнууд эсэргүүцэн, олон нийтийн сүлжээгээр мэдээлж байсан. Энэ асуудалтай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нар ЭХЭМҮТ-д ажиллалаа.


Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нөхцөл байдалтай танилцсаны дүнд хууль зөрчиж газар сунгасныг  өнөөдрийн дотор шүүхээр цуцлуулан зогсоохыг холбогдох албаныханд үүрэгдсэн байна. 

 

Энд дуулгахад, наймдугаар сарын наймны өдөр МҮИС  ЭХЭМҮТ-ийн хашааг 2 метр хэмжээтэй нураан барилга өргөтгөх ажлыг эхлүүлжээ. Энэ газар 2013 онд тендерээр ЭХЭМҮТ-ийн өмч болсон юм.  Улмаар ЭХЭМҮТ наймдугаар сарын 10-ны өдөр хэмжилтийн компанид хандан хэмжилт хийлгэсэн бөгөөд улмаар "МҮИС анхнаасаа барилга барихдаа 4,8 га газар хэтрүүлэн барьж,  ЭХЭМҮТ-ийн өмчид халдсан" гэдэг нь тогтоогдсон байна.

 

Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас энэ асуудалд шалгалт хийхэд ЭХЭМҮТ-д харьяалагдах газар руу 8 метр газар  орсон бөгөөд хуучин хэвэнд нь оруулж, засварлах  албан даалгаврыг өнөөдөр өгөхөөр төлөвлөж байгаа аж. Хугацаатай албан даалгаврыг биелүүлэхгүй бол хуулийн дагуу арга хэмжээг авна гэж  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар мэдэгдлээ.


Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин
B:
Энэ МҮИС зөвшөөрөлийг хүчингүй болгох хэрэгтэй
2020-08-14
Намуун:
Хогын сургууль шүү дээ
2020-08-14
зочин:
газар олгосон хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй дээ ямар муухай хүмүүс вээ эмнэлэгийн газрыг дээрэмдээд байхдаа яахав дээ өвдөхгүй үхэхгүй юм байна л даа
2020-08-12
Зочин.:
Нийслэл, дүүргийн газрын албаныхны ажлын хариуцлаггүй байдал хэрээс хэтэрсэний горыг иргэд, төрийн байгууллагууд амсдаг.Хувийн ААН-үүд мөнгэтэй учраас газрын албанхыхны учрыг олчихдог. Яваад очихоор тэр мэднэ, б мэдэхгүй гээд хариуцах эзэн олддоггүй.
2020-08-12
zochin:
Мөнхбат гэж зальны хөрөнгө үндэсний их сургууль гэж баахан хүүхэд хуурч элсүүлнэ, газрын дээрэм хийнэ. Үл бүтэх амьтад зальдаж байгаад хөрөнгөтэй болно,боловсролыг ч хулхидана яана даа..
2020-08-12
МҮИС гэгч сургуулийг хаавал таарна:
Нисгэгчийн ангитай ч гэх шиг, мэдээлэлээс хол хүмүүсийг төөрөгдүүлж мөнгийг нь авдаг газар
2020-08-11
Зочин:
Улсын эмнэлгүүдийн ойр тойрны газруудыг бүгдийг нь газрын луйварчид цөлмөчихсөн шүү дээ! Тэр гуравдугаар эмнэлэг, эх нялхсын эмнэлгийн эргэн тойронд хэчнээн гоё мод ихтэй цэцэрлэгүүд байлаа даа.
2020-08-11
Чулуун:
Газрын зөвшөөрөл өгсөн хүнийг АТГ шалгах хэрэгтэй шаардлагатай. Асуудал нь ойлгомжтой ...
2020-08-11
иргэн:
Боловсролоор далимдуулж,мөнгөжихсон их одтой энэ мэт сургуулийг хаахад иргэд дэмжинэ. Харин эх нялхсын эрүүл мэндийн монголдоо ганц төвөөс сөөм газрыг ч өгөхийг эсэргүүцнэ. Хууль зөрчиж газар булаасан сургууль газраа чөлөөлөх ёстой. Энэ бол иргэдийн тэдний үр хүүхдийн эрүүл мэндийн төлөө хийж буй ажил.
2020-08-11
800 оноо авахаас 340 оноо авсан хүүхдүүдэд дээд боловсролын диплом олгочихож байгаа нь нийгмийн эсрэг , улс орныг самрах онц хүнд гэмт хэрэг л баймаар юм.... Бараг л дөнгөн данган муу сурсан бараг л бичиг үсэг үл мэдэгч шахуу дөө. 10 үг бичүүлэхэд баталгаатай 10 алдана. Нөгөөтэйгүүр Боловсролын салбарын үнэнхүү дампуу бодлогын илрэл . 2020 онд 33,000 хүүхэд ЕБС төгссөн . Их дээд сургуулын 40 мянган захиалга Боловсролын яаманд ирсэн гэж хариуцсан сайд нь ярьсан. Ийм дампуу бодлого гэж байх уу
2020-08-11
Huuramch surguuli shuu dee. Huuhduud huurtagdaad l..
2020-08-11
Zov.hatuu arga hemjeeg avah heregtei.
2020-08-11
Badmaa:
Mongoliin undesnii ux surguuli bolioroi. Mongoliin xamgiin tom surguuli gej dandaa xudlaa reklam yuvuulna. Ulsiin ix surguuliud l xamgiin tom ni gedeg ni xend ch oilgomjtoi shuudee.
2020-08-11
Od:
Mongiig ni avchihsan ym chini durtai gazart ni durtai gazariig ni durtai hemjeegeer ni ogch l taaraa biz dee kkk
2020-08-11
Нэрээ хүртэл андуурахаар өгсөн. МУИС/MUIS/-Монголын үндэсний их сургууль/MUIS/. МУИС монголдоо 1-д болохоос энэ сургууль л лав биш. Ийм асуудлыг УБГ болон БЯ анхнаасаа зөвшөөрөл өгөх ёсгүй байсан юм.
2020-08-11
Иргэн:
Хууль зөрчиж авсан газрыг нь бүгдийг буцааж өгөх хэрэгтэй дээ. Ухарч болохгүй.
2020-08-11
zochin:
Neg ix tom nernees tsaashgui surguuli daa Nyalxasyn gazriig deeremdexee bolij butsaaj ogoxiig shaardaj bna
2020-08-11
Зочин:
Сургуулийг нь хаачих эмнэлэг газраа буцааж авч болмоор л санагдах юм өөрсдөө л зарчхаагүй бол тэр байтугай сургуулийг нь нураагаад эмнэлгээ барьсан ч болохгүй гэх газаргүй хуучин наад газар чинь хүүхдийн эмнэлэг байсан газар биз дээ га бариад бугуй барьж даварч ичихгүй шуналдаад байгаа бол зөв төр гэж байгаа л бол бурууд нүд хурц булхай луйварт өршөөлгүй байж болмоор төр төмөр нүүрээ хэнд гаргахаа мэдэхээ байсан элийрчихсэн бол яаж ч чадахгүй байх л даа
2020-08-11
Хаах хэрэгтэй:
Хаа сайгүй л Монголын хамгийн том их сургууль гэсэн рекламны самбар ичих ч үгүй байрлуулсан байдаг, улаан цагаандаа гарсан дээрэмчдийн сургууль. Яаж тэгж илэрхий худлаа өөрсдийгөө өргөмжилж чаддаг юм бол оо, миний бодлоор ШУТИС, МУИС, ХААИС зэргээс яагаад ч том байж чадахгүй, хүмүүсийг ингэж хуурч болохгүй, юм хэмжээтэй байдаг, энэ сургуулийг хаах цаг нь болсон.
2020-08-11
Нэрээ хүртэл андуурахаар өгсөн. МУИС/MUIS/-Монголын үндэсний их сургууль/MUIS/. МУИС монголдоо 1-д болохоос энэ сургууль л лав биш. Ийм асуудлыг УБГ болон БЯ анхнаасаа зөвшөөрөл өгөх ёсгүй байсан юм.
багш:
МУИС-ийн нэр рүү халдсан.
2020-08-11
zochin:
Naad muu ork surguulia zailuul ner hulgailsan nobshnuud
2020-08-11
mgl emegtei:
Ugaasaa zalilan ner n hurtel busadtai anduurahaar bas shunaltai ezed n hogiin amitad l bg
2020-08-11
Ээж:
Эмнэлгийн газар руу түрэмгийлэл үйлдсэн хүмүүсийн тэр барилгыг нь тэр чигээр нь хурааж эмнэлэгт шилжүүлэх хэрэгтэй. Ард түмний эрх ашигт халдсан этгээдүүдийн эрх ашгийг хязгаарлаж, өмчөөс нь нэгээхэн хэлтэрхийг хураах нь "Ардчилал, хүний эрх"-ийг зөрчсөн хэрэг болох ёсгүй...
2020-08-11
БГД иргэн:
Нэг олигтой эмнэлэг барих газаргүй байхад энэ чанаргүй их, дээд сургуулиудад болохоор газар олдоод байдаг. Зөвшөөрөл өгөөд бариулаад байгаа хүмүүст нь арга хэмжээ авч болдоггүй юм байх даа, хамаг газрыг нь булаагаад дууслаа
2020-08-11