А.Амбасэлмаа: 504 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй
2020-08-11

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.08.11/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл  нарын албаны хүмүүс оролцов.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 20 сая хүн халдвар авч, 736 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 253 мянга гаруйгаар  нэмэгдсэн байна. 

 

Манай улсад ажиглалтаас 279 хүн гарч гэрийн ажиглалт руу шилжсэн бол 63 хүн шинээр ажиглалтад  орлоо.  Ажиглалтад нийт 3147  хүн байна. 119 дугаарын утсанд  130  дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд  хоёр  дуудлага ирсэн. 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори,  Дархан-Уул аймгийн лабораторид нийт 504 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй.

 

Эдгээр шинжилгээг задалж хэлбэл, долдугаар сарын 27-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн  нислэгээр  ирсэн  266 хүний  шинжилгээ, долдугаар сарын 22-нд ирсэн 48 хүний  шинжилгээ, ажиглах байранд байгаа таван хүний шинжилгээ, 32 эмч, ажилчдын шинжилгээ, цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдаж байгаа 11 хүний давтан шинжилгээ, эдгэрч сувилалд байгаа 43 хүний давтан шинжилгээ, Дархан-Уул аймагт  тусгаарлагдаж байгаа зургаан хүний шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 28 ачаа тээврийн жолоочдын шинжилгээ, Дархан-Уул аймаг, Орхон аймагт тусгаарлагдсан 70 хүний шинжилгээ, Сэлэнгэ аймаг, Замын-Үүд суманд тус бүр нэг хүн байгаа, түүний шинжилгээ байна. 

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 293 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 263 боллоо. Нийт эдгэрээд гарсан 263 хүний 44 нь сувиллын ажиглалт тандалтад байгаа бол 26 хүн гэрийн ажиглалт тандалтад байгаа. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 193 хүн байна. ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байгаа нэг хүний бие маш муу байгаа гэсэн юм. 

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Балайр
2020-08-12
Hh...hh:
Zaa bitii olon yun hu.... d bai .
2020-08-11
Зочин:
Оношлуур нь хоцрогдсон юм биш виз вирус нь аль хэдийн хэрэглэж байгаа оношлуурт нь илэрхээргүй өчнөөн хувирсан бас нууц үе нь улам олон хоног болсон байх вий дээ үнэхээр халдвар илрээгүй бол сайн л байна
2020-08-11
Балайр
Hh...hh:
Zaa bitii olon yun hu.... d bai .