ШУУД: ОУШХБ-ын тусламжаар Станбулаас иргэдээ татан авах тухай ярилцаж байна
2020-08-11

УОК-ын Шуурхай штабаас ээлжит мэдээллийг хийж байна. 

 

 

Коронавируст цар тахлын үед гадны улс орнуудаас иргэдээ авчрах Монгол улсын Засгийн газрын ажлыг дэмжин, БНЧУ болон зүүн европын орнуудаас Монгол иргэдийг авчрах тусгай үүргийн нислэгийг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага зохион байгуулж, өнөөдөр 185 иргэн эх орондоо эргэн ирсэн.

 

Монгол болон БНЧУ-ын Засгийн газруудын санал санаачилгыг үндэслэн, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага холбон зохицуулж, тусгай нислэгийн зардлын 75 хувийг Европын Холбооноос, үлдсэн 25 хувийг БНЧУ-ын Засгийн газраас гаргажээ.

 

Цаашид тус байгууллагатай хамтран Станбул дахь иргэдээ татан авах талаар ярилцаж байгаа аж. 

Shuud.mn
Сонин хачин
Istanbul geech dee
2020-08-12