Л.Мөнхтүшиг: Замын-Үүдийн боомтоор БНХАУ-аас 160 иргэнээ татан авна
2020-08-11

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар ээлжит /2020.08.11/ мэдээллээ хийлээ. 

 

 

БНЧУ болон зүүн Европын зарим орноос иргэдээ татан авах Прага-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөө өглөө 06:06 цагт хуваарийн дагуу Буянт-Ухаа олон улсын нисэх онгоцны буудалд газардсан. Чех Улсын Засгийн газар, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Прага дахь салбарын дэмжлэгтэйгээр хийгдсэн тус нислэгээр 250 иргэн эх орондоо ирлээ. Цаашид тус байгууллагын Станбул дахь салбартай хамтран тус улсад оршин суугаа Монгол Улсын иргэдээ татан авахаар ярилцаж байгаа тухай мэдээллийн эхэнд Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг хэллээ. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тэрбээр "БНХАУ-аас 160 иргэн буцах хүсэлтээ илэрхийлээд байна. Эдгээр иргэнийг ойрын өдрүүдэд буюу энэ сарын 18-ны өдөр Замын-Үүд боомтоор татан авахаар төлөвлөж байна. Мөн энэ сард 14 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж 4000 орчим иргэнээ авчрахаар төлөвлөж байгаа. Өнгөрсөн хугацаанд авто болон агаарын замаар нийт 17211 иргэнийг эх оронд нь авчраад байна. Тухайлбал:

 

  • БНСУ-руу олон удаагийн тусгай нислэг үйлдэж 3000 орчим

 

  • Америк тивээс 960

 

  • Европ тивээс 1200

 

  • Зүүн өмнөд Азийн хувьд 500 орчим иргэнээ татан авсан" гэлээ. 

 

Чех улсын Прага хотод амьдарч байсан Монгол Улсын иргэн замын унаанд дайгдаж ирээд улсынхаа хилээр нэвтрэх гэсэн ч зөвшөөрөөгүй тухай мэдээлэл цахим хуудсаар тархсан. Улмаар уг иргэнийг 2020.07.30-ний өглөө 09.00 цагт Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн билээ. 

 

Энэ тухай Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Чехээс ирсэн оюутантай холбоотой ташаа мэдээлэл тархсан. ОХУ-аас бидэнд өгч буй албан ёсны тайлбар, захирамжид гадаад улсад хилээ нээгээгүй. Зөвхөн Турк, Танзани, Их Британи гэсэн гурван улсаас ОХУ-руу нисвэл нэвтрүүлнэ гэдэг шийдвэр гарсан. Чехээс ирсэн охины тухайд бидний санаа зовсон зүйл гэвэл бусад иргэн ОХУ хилээрээ чөлөөтэй нэвтрүүлж байгаа юм байна гэсэн ташаа мэдээллийг аваад ОХУ-ын хилийг зөрчөөд торгууль, шийтгэл хүлээх вий гэдэг үүднээс анхаарч, болгоомжилсон" гэсэн юм. 

Shuud.mn
Сонин хачин
О:
Шалгуулаач энэ нусан бурантаг чадах уу
2020-08-12
Tiin:
Orosuudad shalguulna geed baisan sh de ene dagz
2020-08-12
T:
Shaadag bandi ve nusan buu chini orosiin tagnuul ene ter gej khutsaad baigaagui bil uu aan
2020-08-12
H:
H
2020-08-12