Ши Жинпин иргэддээ хандан хүнсээ хэмнэхийг уриалжээ

БНХАУ-ын дарга Ши Жинпин хоол хүнсэнд ариг гамгүй хандахаа зогсоож, хэмнэж эхлэхийг уриалсан талаар Синхуа агентлаг мэдээлжээ.
Түүний өгүүлснээр Хятадын иргэд энэ асуудал дээр ихээхэн хайнга ханддаг нь "айдас төрүүлэм, харамсмаар" байдаг гэнэ. Мөн коронавирусийн цар тахал нь хүнсний аюулгүй байдлын салбар дахь эрсдлүүд хэзээ ч үгүй болдоггүй гэдгийг харуулж байна хэмээн Ши Жинпин өгүүлжээ.
"Хууль тогтоомжоо бэхжүүлж, хяналтаа чангатган, үр дүнтэй арга хэмжээ авч, урт хугацааны механизм бий болгон хүнсний илүүдэл зарцуулалтыг таслан зогсоох шаардлагатай" хэмээн Хятадын дарга Ши Жинпин мэдэгджээ.
Түүнчлэн энэ чиглэлээр суртал ухуулгын ажил явуулж, олон нийтийг хоол хүнсний зөв хэрэглээтэй болгон, ариг гамгүй хандах нь ичгүүртэй үзэгдэл, харин хүнсээ хэмнэх нь хүндэтгэхүйц алхам гэдгийг ойлгуулах ёстой гэж Ши Жинпин цохон тэмдэглэсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ