C.Баясгалан: Хэнтий аймагт бүтээн байгуулалтын ажил дөнгөж эхэлж байна
2020-08-12

Хэнтий аймагт өрнөж буй аялал жуулчлалын бүтээн байгуулалтад олон нийт нэлээд шүүмжлэлтэй хандаж байна.  Энэ талаар БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын албаны дарга С.Баясгалантай ярилцлаа.

 

 

-Хэнтий аймгийн Батноров суманд “Андлалын өргөө” баригдаж байна.  Гүйцэтгэлийн ажил хэзээнээс эхэлсэн  юм бэ?

 

- Мянганы суут хүн Их эзэн Чингис хаан түүхэн хүрээлэнг тус аймагт бүтээн байгуулахаар болсон. Энэ төсөл 2018 оноос эхэлсэн юм. Хэнтий бол тэр чигтээ “Монголын нууц товчоо”-нд дурдагдсан түүхэн газар нутагтай аймаг. Тиймээс хэд хэдэн маршрутын дагуу бүтээн байгуулалтын ажил хийж байгаа. Гол бүтээн байгуулалт Хэнтий аймгийн Дадал суманд “Тэнгэрийн хаан” нэртэй аялал жуулчлалын цогцолбор баригдахаар болсон. Тус цогцолборыг Азийн хөгжлийн банкны 19 сая ам.долларын санхүүжилтээр 2021 оноос эхлэн барих юм. Одоо зураг төслийн ажил хийгдэж байна.

 

Энэ нь Монгол Улсад төдийгүй дэлхийд байхгүй томоохон бүтээн байгуулалт болно. Үүнийг дагаад түүхэн аялал жуулчлалыг сонирхдог дотоод, гадаадын жуулчид эрс нэмэгдэх хандлагатай байгаа. Дадал сум бол Хэнтий аймгийн хойд хэсэгт оршдог. Тэгэхээр энэ хүртэл аялах, зам дагуу бүтээн байгуулалт хийх шаардлагатай. Ингэж байж эдийн засаг, нийгмийн үр ашгийг бусад сумдад жигд хуваарилах боломж бүрдэнэ гэж үзсэн. Үүнээс одоогоор зургаан бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд ажиллаж байна. Үүний нэг нь“Андлалын өргөө” юм.  Хэнтий аймгийн Батноров сумын Хөхүүрийн тал буюу Чингис хаан Боорчитой анд барилдсан түүхэн газар нутагт байрлалтай. Энэ бүтээн байгуулалт бол төслийн нэг жижиг хэсэг. Тус бүтээн байгуулалтын ажил 2018 оны сүүлчээр эхлээд өдгөө 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Энэ барилга зоорийн давхартайгаа нийлээд 18 метр буюу зургаан давхар барилгатай дүйцэхүйц юм. Нийгмийн сүлжээнд “1.9 тэрбумаар хөшөө барилаа” гэсэн сөрөг ойлголт байна. Энэ бол хөшөө биш. Монгол Улсын түүхийг сурталчилах, таниулах үйлчилгээ явуулах барилга юм. Давхар бүр өөр өөрийн онцлогтой бөгөөд Андлалын зан үйлийг хийх хэсгүүдтэй.

 

- Бүтээн байгуулалтын үр ашгийг хэрхэн тооцоолсон бэ?

 

-Хамгийн чухал нь орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах юм. Батноров сум  нь тожил хийц буюу гар урлалаараа алдартай. Хөхүүрийн тал хурдан удмын адуугаараа нэртэй. Тэгэхээр бүх гар урлалын бүтээгдэхүүн үйлчилгээгээ борлуулдаг, таниулах үйл ажиллагаа дотор нь орших юм. Хөшөө бариад мөнгө үрээд орхиж байгаа бус эргээд тухайн орон нутагт нийгэм эдийн засгийн үр ашгийг бий болгох давхар ач холбогдолтой гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй. Түүхэн хүрээлэнгийн ажил зургаан цогцолбортойгоо хамт 2023 онд эцсийн байдлаар ашиглалтад орж иргэд үзэх боломжтой болно. Үүний дараа үнэлэлт, дүгнэлтээ өгөх шаардлагатай. Мэдээж барилгын хяналтын ажлыг аймаг, орон нутаг хариуцаад явж байгаа. БОАЖЯ бол захиалалагч. Өдөр тутмын хяналтын тайлангууд яам дээр ирдэг.  Сайжруулах цаг үеийн асуудлаар чиглэл өгч ажиллаж байна.

 

-Хэчнээн иргэдийг ажлын байраар хангах боломжтой вэ?

 

-Төслийн хүрээнд 3000 гаруй иргэн үр ашгийг хүртэх техник, эдийн засгийн урьдчилсан судалгаа гарсан байгаа. Дадал суманд баригдаж байгаа байгууламж дээр 400-500 орчим ажлын байр гарна. Бусад цогцолборууд харилцан адилгүй байгаа. Хамгийн доод тал 30-аас дээш шууд ажлын байр бий болно. Тухайлбал, “Андлалын өргөө” баригдаж буй Батноров сум өнгөрсөн жилээс өрхийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлсэн. Байгууламж ашиглалтад орсноор тухайн өрхийн үйлдвэрлэлүүд борлуулалтаа нэг дороос хийх боломж бүрдэж байгаа. Түүнээс гадна дагалтаар бий болж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээг аваад үзэхэд нийт 3000 гаруй иргэнд шууд үр ашгийг хүртээхээр байгаа. Мөн байнгын бизнесийн эргэлтийг бий болгох давуу талтай гэж тооцоолол хийсэн. Тус тооцооллыг БОАЖЯ дангаараа хийгээгүй. Азийн хөгжлийн банкны төсөл явж байгаа учраас Олон улсын  баг төслийн бүх үр ашгийн судалгааг хийсэн юм.

 

-Санхүүжилтын асуудлыг Азийн хөгжлийн банк дангаараа шийдэж байна уу?

 

-Гол цогцолборыг Азийн хөгжлийн банкны 19 сая ам.долларын санхүүжүүлэлтээр хийнэ. Бусад цогцолборт улсаас долоон тэрбум төгрөгийн санжүүжилт хийж байгаа. Үүнээс  “Андлалын өргөө” цогцолборын ажилд 1.9 тэрбум төгрөгийг төсөвлөсөн.

 

-“Андлалын өргөө” байгууламжийн ажил 60 хувьтай явагдаж байна гэлээ. Цаашид ямар ямар бүтээн байгуулалт хийгдэх вэ?

 

-Тус байгууламжийн хувьд барилгын үндсэн хийц боссон байна. Үүний дараагаар цахилгааны асуудлыг шийдэж, гадаад дотоод тохижилтын ажлыг хийж гүйцэтгэнэ. Бусад бүтээн байгуулалтууд ч өөрийн гэсэн онцлогтой байгаа. Гол байгууламж болох Дадал сумын барилгын хувьд нэлээн  том хэмжээний бүтээн байгуулалт болно.

 

-Хэчнээн жуулчин хүлээж авна гэж тооцож байгаа вэ?

 

-Жуулчин татах гол цогцолбор  нь Дадал сумын “Тэнгэрийн хаан” юм. Энэ нь Чингис хааны тахилгын өргөө буюу Чингис хаанд очиж мөргөдөг зан заншлыг хийх юм. Өвөрмонголд Чингисийн онгон бий гэж зарлаад Монгол Улсын түүхэн дархлааг сулруулж байна. Тиймээс энэ ажил бүтээн байгуулалт гэхээс илүүтэй түүх, соёлоо авч үлдэх арга юм. Нэгдүгээрт, Чингис хааны түүхэн нутаг Монгол гэдгийг дэлхийд таниулах, хоёрдугаарт дэлхийн олон үндэстнүүдийн зах зээлийг татах зорилготой юм. “Тэнгэрийн хаан” цогцолбор нэг удаадаа 1500 жуулчинд үйлчлэх боломжтой. “Андлалын өргөө” цогцолбор маань нэг удаадаа 50 гаруй хүнд үйлчлэх хүчин чадалтай. Хонгилын давхартаа хурал зөвлөгөөн, ёслолын арга хэмжээ явуулах танхимтай гээд бүхнийг төлөвлөгөөний дагуу бүтээн байгуулж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ДАВААДУЛАМ

Shuud.mn
Сонин хачин
Oyunerdene ni Luivrchin ax naraasaa surgamj avdgui yum bxdaaa... nuden deer ni Od bsisan ax nar ni shuuxeer shiidegdeed bgaag anzasrdgui !!!!
2020-08-13
ийм хог новшоор эхэлдэг юм уу жижигхэн цогзолмаа минь дуугаа тат
2020-08-12
ха ха ха мөнгө л угаасан ажил гээд ойлгоод бна . сэтгэл их дутаж бна даа. яана даа. нөгөө хэдэн зуун сая жуулчин авна гээд байсан ... юутай ч ......... за заа
2020-08-12
zochin:
Тэнэг авгай минь дуугүй л будаагаа идээд байж бай.Их дарвалзаж байж ха хэрэгт орвоо.
2020-08-12
Oyunerdeniin havtast hereg nemegdej baig
2020-08-12
Oyunerdene ni Luivrchin ax naraasaa surgamj avdgui yum bxdaaa... nuden deer ni Od bsisan ax nar ni shuuxeer shiidegdeed bgaag anzasrdgui !!!!
Баяраа:
OO-ын асуудлаа эхлээд баараггүй шийдээрэй. Юм жижиг асуудлаас болж нурдаг шүү.Жуулчид ирэхгүй бол ОО муу гэж л ойлгогдоно шүү.
2020-08-12
Зочин:
Санаа нь зөв боловч дэндүү жул мөнгө үрсэн үргүй л ажил болоод байгааг иргэд шүүмжлээд байна гэдгийг ойлгох чадвар Оюунэрдэнэ гэгчид байхгүй юм болов уу даа. Иймэрхүү нялх Сэнгүмүүд улс орныг туйлдуулна шүү. Ааваасаа сайн асууж байж юм ярьж бай, буруугаа хүлээж сур. Чадахгүй бол зайлах хэрэгтэй. Шоронд оров. Нутгийн нэр бүү гутаагаад бай Оюунэрдэнээ. Бага шиг попроорой доо.
2020-08-12
zugeer bitgii shaa:
boliochoo medrel umaaa
2020-08-12
МЭДРЭЛ ПЯЗДА МИНЬ ЧАМАЙГ ОЮУН ЭРДЭНЭЭ ХААЦАЙЛЖ ХООЛТОЙГОО ҮЛДЭХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙГ ЧИНЬ ОЙЛГОЖ БАЙНА. АРД ТҮМЭН ЧАМААС ЧАНАРЫГ ХҮСЭЭД БАЙНА АНХ ХИЙСЭН ЗУРГААРАА БИШ ӨНДӨР НЬ БАГАДЧИХСАН ХЭТ ӨРГӨН БҮДҮҮН БОЛЦОН ГЭЭД ЧАНАР АЛДАГДСАНЫГ ЯРИАД БАЙНА ТЭР АНДЛАЛЫН ӨРГӨӨ ЧИНЬ
2020-08-12
Наль Оюук бүр бачимдаж байна, хүн бүрт үүрэг өгч яриулаад эхэлж
2020-08-12
Зочин:
ДЭЛХИЙД БАЙХГҮЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ. БОЛНО ГЭНЭ ҮҮ ГЭНЭ ҮҮ. ДЭЛХИЙН ЖУУЛЧИД ДАВХИЖ ДАВХИЖ ОЧООД СЭТГЭЛ ДУНДУУР БУЦАХААР БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ БИТГИЙ ХИЙГЭЭСЭЙ.
2020-08-12
Бат:
Шавар хөшөө үзэх гэж жуулчин ирэхгүй. Хойд солонгос хөшөө бунхангаар дүүрэн байдаг шиг монгол маань дарга нарын шоуны шавараар дүүрч байх шив дээ. ХАЙРАН МӨНГӨ ЭМНЭЛЭГ БАРИХ ЮМСАН.
2020-08-12
2 terbumiin shavar bumbulug dunguj ehlel gejiine shu
2020-08-12