Хөдөлмөрийн баатар Д.Миндиашвилид медалийг нь гардуулж өглөө
8-12

 

Гавьяат дасгалжуулагч Дмитрий Миндиашвили нь төр засаг, ард түмнийхээ өмнө гарамгай гавьяа байгуулсан тул зургадугаар сарын 12-нд ОХУ-ын хөдөлмөрийн баатар цол хүртсэн билээ.

 

Тэрбээр Москвад болсон шагналын ёслолд оролцож амжаагүй бөгөөд баатрын медалийг нь түүнд Оросын ерөнхийлөгчийн Сибирийн тойрог дахь бие төлөөлөгч Сергей Меняйло саяхан гардуулж өгчээ.

 

“Дмитрий Миндиашвили бол олимп дэлхийн алдартан олон арван шилдэг тамирчдыг төрүүлэн гаргаж, тэднийг зөвхөн барилдах ялахад биш, зорилготой, тэмүүлэлтэй, нэр хүндтэй хүн болоход заан чиглүүлсэн юм” гэж ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин зургадугаар сард тэмдэглэн хэлсэн байдаг.

 

Д.Миндиашвили 1972-2008 оны хооронд болсон бүх олимп, дэлхийн тэмцээнд дасгалжуулагчаар ажиллаж, олимпийн гурван удаагийн аварга Бувайсар Сайтиев, олимпийн хошой аварга Иван Ярыгин нарын шилдгүүдийг удирдан бэлтгэжээ. 86 настай Миндиашвили нь ОХУ-ын хөдөлмөрийн баатар цол хүртсэн дөрөвдэх дасгалжуулагч ажээ. Түүнээс өмнө Татьяна Покровская, Ирина Винер, Николай Карполь нар ийм хүндлэл хүлээсэн байна.

 

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Оросын алтан үеийн чөлөөт бөхийн Агуу мундаг дасгалжуулагч.
2020-08-12