Зардлаа даалгаж нутаг буцах боломж хэнд бий вэ?
2020-08-12

 

Прага-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн  250 зорчигчийн 185 нь ОУШХБ-ын дэлхийн даяар хэрэгжүүлдэг, “Өөрийн хүсэлтээр эх орондоо буцах, эргэн суурьших тэтгэлэгт хөтөлбөр”-т хамрагдан эх орондоо ирсэн. Энэ тэтгэлэгт хөтөлбөрийн талаар ОУШХБ-ын үндэсний хөтөлбөрийн ажилтан Р.Оюунбилэгээс тодрууллаа.

 

-“Өөрийн хүсэлтээр эх орондоо буцах, эргэн суурьших тэтгэлэгт хөтөлбөр”-т хамрагдахын тулд  ямар шалгуур хангасан байх шаардлагатай вэ? 


-Энэ тэтгэлэгт хөтөлбөрийн үндсэн шалгуур нь тухайн иргэн өөрийн хүсэлтээр эх орондоо буцах хүсэлтээ гаргасан байх. Нутаг буцах гэсэн боловч, санхүүгийн бэрхшээл, асуудал тулгарсан бол энэ тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой. 

 

-Нутаг буцах хүсэлтээ гаргасан бол  санхүүгийн боломжгүй гэдгээ баталж байж, энэ тэтгэлэгт хамрагдах боломжтой юу?

 

-Энэ тэтгэлгийн зорилго нь санхүүгийн боломжгүй иргэнд туслах биш. Тухайн иргэн ямар нэгэн байдлаар тусламж шаардлагатай гэдгээ л илэрхийлэх хэрэгтэй.

 

Тухайн иргэн “Өөрийн хүсэлтээр эх орондоо буцах, эргэн суурьших тэтгэлэгт хөтөлбөр”-т  хамрагдаад эх орондоо  ирснийхээ дараа манай байгууллага дээр ирж уулзаад өөрт нь юу хэрэгтэй байгаа талаар ярилцдаг.  Жишээ нь хэн нэгэнд орон байрны тусламж, хоол хүнс, бизнес эхлэх санхүү зэрэг тухайн иргэнийг эргэн суурьшихад тусламж үзүүлдэг. 

 

-“Өөрийн хүсэлтээр эх орондоо буцах, эргэн суурьших тэтгэлэгт хөтөлбөр”-т хамрагдаж тусгай үүргийн нислэгээр ирсэн 185 иргэний санхүүжилтийг хаанаас гаргасан бэ?

 

-Энэ тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжих санхүүжилтийн ихэнх нь Европын Холбооноос гардаг. Европын Холбоо энэ төрлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд  зориулаад тухайн Засгийн газарт нь тодорхой санхүүжилтийг олгосон байдаг. Мөн тодорхой хувийг нь илгээж байгаа улсын Засгийн газар гаргадаг. Энэ удаагийн тусгай нислэгээр ирсэн 185 хүний тэтгэлгийн санхүүжилтийн 75 хувийг нь Европын Холбооноос, үлдсэн 25 хувийг нь БНЧУ-ын Засгийн газар санхүүжүүлсэн. Мөн зөвхөн энэ удаагийн нислэг ч гэлтгүй нэгдүгээр сараас хойш  “Өөрийн хүсэлтээр эх орондоо буцах, эргэн суурьших тэтгэлэгт хөтөлбөр” –өөр дамжин 27 иргэнийг татан авсан.  Энэхүү хөтөлбөрт хэн багтахыг тухайн орны Засгийн газар шийддэг, хөтөлбөрт заагдсан тусламж дэмжлэгийг ОУШХБ хариуцан биелүүлдэг. 2011 оноос өнөөдрийг хүртэл есөн жилийн хугацаанд Бельги, Швейцар, Польш, Унгар, Чех зэрэг Европы 13 оронтой хамтарч ажилласан байна.

 

-“Өөрийн хүсэлтээр эх орондоо буцах, эргэн суурьших тэтгэлэгт хөтөлбөр”-т хамрагдахын тулд хэрхэн хүсэлтээ гаргах вэ?

 

-Тухайн оршин сууж байгаа улсынхаа Засгийн газар, Гадаадын иргэн харьяатын газар, болон манай байгууллагын салбарт хандаж болно. 

 

-ОУШХБ-аас ямар хөтөлбөрүүд хэрэгжиж байна вэ?

 

-Нэгдүгээрт нь хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэрэв өртсөн хүн илэрвэл тухайн хүнийг аюулгүй газар луу нүүлгэн шилжүүлж, амь насыг нь хамгаалах, эргэн нийгэмшихэд нь туслах чиглэлээр ажилладаг. 2008 оноос хойш хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон иргэдэд туслах ажлыг Монголын төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулж байна. Хоёрдугаарт нь  “Дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож удирдах нь” төсөл хоёр дахь шатандаа явж байгаа. Энэ төсөл Швейцарын хөгжлийн байгууллагын тусламжтайгаар хэрэгждэг. Гуравдугаарт нь ХНХЯамтай хамтраад хөдөлмөрийн шилжих хөдөлгөөний хууль эрх зүйн орчинг сайжруулах, тухайн чиглэлээр ажилладаг байгууллага, хүмүүсийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр  ажилладаг. Дөрөвдүгээрт, хилийн хяналтыг сайжруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газрыг бэхжүүлэх ажлыг хийдэг. Энэ хүрээнд байнгын хамтын ажиллагаатай байдаг байгууллагууд болон гадаадын иргэн харьяатын газар, ХХЕГ, хил дээр үйлчилгээ явуулдаг хилийн хяналтын байгууллагатай хамтарсан хяналт шалгалтын ажлыг шуурхай бөгөөд олон улсын чанарын түвшинд хийж гүйцэтгэхэд зориулсан чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулдаг.  Тавдугаарт,  ОБЕГ-тай хамтраад гамшгийн бэлэн байдлыг хангах чиглэлээр чадавхжуулсан сургалтыг зохион байгуулдаг. Зургаадугаарт, Хүн амын хөдөлгөөнийг хянах аргачлалаар 2018 оноос  330 сумын иргэдийн  хөдөлгөөнийг хянах ажлыг тасралтгүй хийж байна. Энэ ажлын хүрээнд коронавирус цар тахлын энэ үед  нийслэл рүү орж, гарах хяналтын цэгүүд дээр бүртгэл  хийсэн гэх зэрэг ажил, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. 

 

-Баярлалаа. Амжилт хүсье.

Г.Мичидмаа

 

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-10-12