Москва хотноо беларусчуудыг дэмжсэн жагсаал болжээ
2020-08-12

Беларусын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцсэн хүмүүс ОХУ-ын нийслэл Москва хотноо байх Беларусын Элчин сайдын яамны гадаа цугларсан талаар Regnum агентлаг мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, ЭСЯ-ны гадаа 400 орчим хүн цугларсан бөгөөд цагдаагийнхан чанга яригчаар тэднийг тарах, иргэдийн зорчих хөдөлгөөнд саад хийхгүй байхыг хүссэн байна. Цугларсан олон энэ үеэр "Өөрчлөлт!", "Лукашенко яв" хэмээн хашгиралдаж байсан байна. Энэ ажиллагаа харьцангуй тайван өрнөж байгаа ч SERB үндсэрхэг хөдөлгөөний нэгэн идэвхитэн саатуулагджээ.

 

Эргэн сануулахад, наймдугаар сарын есний ням гаригт Беларусын Ерөнхийлөгчийн сонгууль дуусч, урьдчилсан дүнг танилцуулсны дараа тус улсад эсэргүүцлийн ажиллагаа эхэлсэн юм. Энэ сонгуулиар 26 дахь жилдээ төр барьж буй өнөөгийн Ерөнхийлөгч Александр Лукашенко 80 гаруй хувийн саналаар ялалт байгуулсан нь иргэд бухимдах шалтгаан болсон байна. Эсэргүүцлийн ажиллагаа эмх замбараагүй байдал болон өрнөж, беларусчууд гурав дахь өдрөө жагсан тэмцжээ. 

 

Беларус 3 дахь өдрөө үймж, цагдаагийнхан жагсагчид руу бууджээ

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
erunhiilugchiin zasaglalyg demjeed baidag nuhduud haraa biz
2020-08-12