Д.Мөнхжаргал: Гандан орчмыг төвлөрсөн дулаан, цэвэр, бохир усны  шугамд холбож байна 
2020-08-12

Хотын удирдлагууд 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын талаар мэдээлэл хийх үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Мөнхжаргал агаарын бохирдлын асуудлыг хөндлөө.


"Агаарын чанарыг сайжруулах үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол улсын Засгийн газрын 62 дугаар  тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан. 2020 оны тавдугаар сарын 27-ны өдөр 187 дугаар тогтоолоор түүхий нүүрс хэрэглэж байсан таван хороог сайжруулсан шахмал түлшний хэрэглээг нэвтрүүлэхээр болсон. Агаарын тухай хуулийн 15.1 болон 15.3 дугаар зүйлд зааснаар жил бүр агаарын чанарыг сайжруулах бүс нутагт мөрдөх журмыг шинэчлэн тогтоож бүсээ шинэчлэдэг. Үүний дагуу Засгийн газрын 62 дугаар тогтоолыг өөрчилснийг үндэслэн бүсээ шинэчлэсэн. Үүний онцлог нь  хоёр, гуравдугаар бүсд үе шаттайгаар яндан зуухнаас татгалзах, цахилгаан болон бусад эх үүсвэрүүдэд холбогдох ийм хороодыг тусгайлан оруулж өгсөн. Эрчим хүчний яамаас 40,000 гаруй айл өрхүүдэд 4клбт-ын халаалтын зуухаар халаадаг өргөтгөлийг хийсэн. Үүнд хамрагдсан 36 хороо нь үе шаттайгаар цахилгаанд холбогдох ёстой. Нөгөө талаар Улаанбаатар хотын онцлог бүс буюу төвийн орон сууцны дунд байрладаг. Соёл аялал жуулчлалын бүс болох Гандангийн хэсэг юм. Энэ нь БГД-ийн  16-р хороонд харьяалагддаг. Энэ аялал жуулчлалын бүс нь гуравдугаар бүсэд дангаараа хуваарилагдсан. Тиймээс энэ бүс нүхэн жорлон болон яндангүй байх  заалттай. Улсын болон Нийслэлийн төсвөөр бид Гандан орчмыг бүрэн төвлөрсөн дулаан хангамж, цэвэр, бохир усны  шугамд холбож байгаа" хэмээн  Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Мөнхжаргал мэдээллээ. 

 

Түүний өгүүлснээр  Гандангийн дэнжийн 16 хороо үе шаттайгаар нүхэн жорлон болон яндангаас салах ажлуудыг хэрэгжүүлэх юм байна. Түүнчлэн мэдээллийн үеэр энэ сарын 15-наас есдүгээр сарын 15-ыг хүртэл нийслэлийн иргэд болон Төрийн албан хаагч, нутгийн захиргааны байгууллагуудын  оролцоотойгоор нэг  сарын хугацаанд өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангахаар төлөвлөн ажиллаж байгааг онцоллоо. Энэ ажлын хүрээнд "Таван толгой" түлш компанийн хэрэглэгчдэд үйлчлэх төв гэж 1500 хүний бүрэлдэхүүнтэй төв байгуулагдаж байгаа бөгөөд айл бүрээр орж стандартын зуухыг хэрэглэхийг зөвлөж зааварчилгаа өгнө гэв. 

 

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин
baruun tiishee sain hurdan holbooroi:
songino hairhan tal ruu sain holbooroi
2020-08-12