Жимсэнд яваад сураггүй алга болжээ
2020-08-12
Гэрэл зургийг MPA.mn

 

Төв аймаг, Мөнгөнморьт сум, Жаргалант багийн “Бор хоньт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 216 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 26 км/ иргэн С /60 настай, эмэгтэй/ 08.11-ний өдрийн 07:00 цагт “Бор хоньт” уул руу жимсэнд яваад сураггүй болжээ.

 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхний хамт мөн өдрийн 21:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна. 

Shuud.mn
Сонин хачин