Гарцан дээр явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироогоод зугтжээ
8-12

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө, 32-р байрны урд өнөөдөр /2020.08.12/ 04.25 цагийн орчимд зам тээврийн ноцтой осол гарчээ.

 

Тодруулбал явган хүний гэрэл дохиотой гарцан дээр марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч, эрэгтэй 25 настай Н-ыг мөргөж амь насыг нь хохироосон байна. Улмаар хэргийн газрыг орхин явсныг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж олж тогтоожээ.

 

Иймд иргэд, жолоочид зам тээврийн осол гаргасан тохиолдолд замын хөдөлгөөний дүрэмжд заасан жолоочийн үүргээ биелүүлэх, хэргийн газрыг орхин явахгүй байх, шөнө оройн цагаар тээврийн хэрэгсэл жолоодохдоо орчны байдалд тохируулан хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байхыг анхааруулж байна. 

Shuud.mn
Сонин хачин