Британи эдийн засгийн уналтад оржээ
8-12

Коронавирусийн хямралын дараах эдийн засгийн уналтад албан ёсоор орсон талаар тус улсын Үндэсний статистикийн газар мэдэгджээ. Энэ оны дөрвөөс зургадугаар сарын хооронд Британийн эдийн засаг хамгийн дээд хэмжээгээр буюу 20,4 хувиар буурсан байна. 

 

Үндэсний статистикийн газрын орлогч дарга Жонатан Атоугийн мэдэгдсэнээр коронавирусийн цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн уналтын улмаас Британийн улирлын ДНБ түүхэндээ хамгийн ихээр унасан байна. 

 

"Дэлгүүр, үйлдвэр нээгдэж, үйлдвэрлэл нэмэгдэж эхлэн, барилгын ажил нэмэгдэж эхлэх зургадугаар сард эдийн засаг аажмаар сэргэж эхэлсэн. Гэсэн ч үүнээс үл хамааран зургадугаар сард ДНБ хоёрдугаар сарын үзүүлэлтдээ хүрээгүй. Хоёрдугаар улиралд хөдөлмөрийн бүтээмж түүхэндээ хамгийн ихээр унасан. Тэр дундаа зочид буудлын салбар илүүтэй хохирол амссан бөгөөд сүүлийн саруудад бүтээмж нь 3/4 хувиар унасан" хэмээн Жонатан Атоу мэдэгдсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
evrop bolon busad ornuud ter chigeeree 20-60 huviin aldagdaltai baina shdee
2020-08-13