Биеийн тамир, спортын улсын хороог байгууллаа
2020-08-12

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Биеийн тамир, спортын улсын хороог байгууллаа.

 

Улсын хороо нь хүн амд биеийн тамирын ажил, үйлчилгээг чанартай, тэгш, хүртээмжтэй хүргэж, идэвхтэй хөдөлгөөн, спортыг амьдралын салшгүй нэг хэсэг болгох, шинжлэх ухаан, технологийн дэвшилд тулгуурлан тамирчдын өрсөлдөх чадвар, амжилтыг тив, дэлхий, олимпийн түвшинд хүргэх үндсэн зорилготой аж.

 

Мөн өнөөдрийн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрийн газар байгууллаа.

 

Үйлдвэрийн газар нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-т “бичил, жижиг, дунд бизнес эрхлэх өрх, гэр бүл, өөрийгөө тэтгэн амьдрах боломжтой, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлөөр тэтгэгдсэн дундаж давхарга бүрдүүлэх” зэргийг тусгасан зорилтыг хангахад гол дэмжлэг үзүүлэх юм. Манай улсад 62 мянга гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч байдаг бөгөөд энэ салбарт 800 гаруй мянган хүн ажиллаж, Дотоодын нийт бүтээгдэхүүний 17 орчим хувийг үйлдвэрлэдэг байна.

Shuud.mn
Сонин хачин
Гантулга:
Сарангэрэл сайдаа салбараа сайн судал!!! Ховордсон ургамал, ан амьтдыг зориудаар өсгөх, бий болгох гэнэ үү? Хажууд нь зааж зааварлаад засаад хэлээд өгөх хүн алга уу!!! Уг нь биологийн олон янз байдлын асуудлыг цогцоор шийдвэрлэх л баймаар юм. Зэрлэг амьтанг тэгээд барьж аваал зориудаар мал аятай үржил селекц хийх үү? Зэрлэг ургамалыг ямар аргаар хурдан олшруулах уу? Бас л их хугацаа орно доо!!!!
2020-08-12