Улаанбаатарт 23 хэм дулаан байна
2020-08-13

 

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар усархаг бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

 

2020 оны 08 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 21-23 хэм дулаан байна.

 

Shuud.mn
Сонин хачин