Г.Нацаг: Хортонд нэрвэгдсэн мод дахин ургахгүйгээр хатдаг
2020-08-13


Та хортон шавж гэж мэдэх үү? Мэддэг байлаа ч ямар хөнөөлтэйг нь хараахан мэдэж амжаагүй бол энэ бэсрэг ярилцлагаар танд хортон шавжийн талаарх мэдээллийг Нийслэлийн байгаль орчны газрын Ой хамгаалал хариуцсан мэргэжилтэн Г.Нацагаас тодруулан хүргэж байна. 


-Манай орны ой модонд хортон шавж багагүй бий. Үүнийг ой хамгаалагчид устгаснаар модыг хатаж бас халдварлахаас сэргийлдэг. Яг хэзээнээс энэ ажлыг эхлүүлсэн бэ?


-Хортон шавжийг устгах тэмцлийн ажлыг судалгаанд суурилан жил бүр зохион байгуулдаг. 2016-2017 онуудад нийслэлийн ногоон бүсэд ойн хөнөөлт, хортон шавжийн тэмцлийн ажил сайн хийгдсэн. Иймээс энэ онуудад хортон шавж харьцангуй багасаж ойд учрах эрсдэл буурсан гэсэн үг.  Нийслэлийн ногоон бүсийн 80,000 га талбайд судалгааны ажлыг жил бүр тогтмол явуулдаг. Энэ судалгаа нь   нийслэлийн ногоон бүсийн ойн санд хортон, хөнөөлт шавж байна уу гэсэн судалгаа юм. Түүний дүнд тулгуурлаж  тэмцлийн ажлаа хийнэ.  Дээрх жилүүдэд  хортон  шавж голомтлож  байсан бөгөөд бид сайн ажиллаж хортон шавжтай тэмцсэний дүнд 2018-2019 онуудад голомтолсон илэрц байхгүй гэсэн үр дүн гарч байсан.


-Энэ жил ямар ажлыг хийж байна вэ?


- Энэ жилийн хувьд бид сонгон шалгаруулалт хийж Байгаль орчин, тогтвортой хөгжлийн санаачлага төрийн бус байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж байгаа. Энэ байгууллага нь хортон шавжийн талаарх судалгааны ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тодорхой шалгуурыг хангаж авсан олон жилийн туршлага бүхий байгууллага юм. Тус байгууллагын манайхтай хамтран хийж буй судалгааны ажил нь  тавдугаар сараас эхлэн  10-р сарыг дуустал үргэлжилдэг. Энэ судалгаагаар нийслэлийн ногоон бүсийн Баянзүрх дүүргийн аманд өрөөсгөл хүр эрвээхэй,  якобсоны төөлүүрч эрвээхэй гэсэн  хоёр зүйлийн хортон шавж илэрсэн.


 Эдгээр хоёр төрлийн хортон шавж нь зарим талбаруудад голомтолсон байна гэсэн хариу гарсан. Үүний дагуу бид ирэх жил зайлшгүй тэмцлийн ажлыг ногоон бүсэд хийх шаардлагатай болсон. Одоогийн байдлаар бидэнд явцын тайлангуудаа өгч байгаа. 10-р сарын эх гэхэд сүүлийн тайлан гарчихна. 2018-2019 онуудад ямар нэг байдлаар голомтолсон талбайгүй байна гэж судалгаагаар гарсан. Энэ нь бидний 2016-2017 онуудад хийсэн ажлын үр дүн маш сайн байсныг илтгэж  байгаа юм.


-Хортон шавж ямар орчинд, юугаар хооллож, хаагуур ихэвчлэн төвлөрсөн байна  вэ?


-Хортон шавж нь байгалийн амьд биет бодгаль. Эдгээр шавж нь өөр өөрийн онцлогоос хамаарч модны холтос шилмүүс гээд янз янзын зүйлсийг иддэг. Өөрсдөө өндгөө мод болон хаданд шахаж үрждэг. Эдгээр нь жилийн давтамжаар тодорхойлогддог. Хортон шавж хэзээ, ямар байдлаар, ямар  зүйлийн хортон шавж илрэх талаар урьдчилсан тооцоог хийн төлөвлөгөө  гаргадаг. Энэ жилийн байдлаар Хэнтий нуруунаас баруун тийш чиглэн  тархах явдал тодорхой хэмжээнд байна гэсэн тооцоо бий. Манай Баянзүрх дүүрэг маань Хэнтий нуруутай хил залгаа оршдог. Ийм газруудад уг шавж голомтолж байгаа нь илрээд байгаа.


-Хортон шавжийг устгах арга хэчнээн төрөл байдаг вэ?


-Хортон шавжийг устгах арга нь улирал сар сараар өөр өөр байдаг. Биологийн болон авиа химийн аргаар, онгоцоор үүргийн шүршигчээр устгадаг. Химийн аргаар хортон шавжийг устгаж байгаа үед ойр орчмын малчдад хор цацсан хэсэгт малаа бэлчээхгүй байх зэргийг зөвлөдөг. Мөн энэ үеэр самар жимс түүх юм бол эрсдэлтэй учир самар жимсчид заасан хугацаанд түүж байх хэрэгтэй.  Дээрх аргуудыг цаг үед нь тохируулан хэрэглэдэг.


-Хортон шавж тухайн модоо хатааж үхүүлэхээс өөр хөнөөл бий юу?


-Хортон шавжид идүүлсэн мод харагдах байдлаасаа эхлэн хүрэнтэж гандсан байдаг. 2-3 жилийн давтамжтай ойн хөнөөлт шавж, хортонд нэрвэгдсэн мод дахин ургахгүйгээр хатаж үхэж байгаа юм. Мөн энэ нь халдварлаж бусад мод руугаа тархсанаас ойг тэр чигээр нь алдах эрсдэлтэй. Мод ч бас  өсөж төлжих, бойжих явцтай. Хортон шавж самарчдын мунаар цохиж халзалсан хэсэгт илүү шавах хандлагатай байдаг. Учир нь ингэж халзалсан мод давирхай шүүсээ алддаг. Иймд хуш модны самрыг иргэд хуулинд заасан хугацаанд орон нутгийн байгаль хамгаалагчдын хяналтан дор түүж бэлтгэх шаардлагатай.


Э.Үүрийнцолмон
 

Shuud.mn
Сонин хачин
Батбаяр:
Танай алба юу ч хийхгуй бна.Жапан таун хотхоны урдуур тарьж ургуулсан том улиас модод энэ зун бараг дийлэнх нь ухэх шижтэй бна. Хотын дарга нар ногоон байгууламж мод бутыг нааш цааш болгож бизнес хийхээ болиод ургасан модоо арчилж хамгаалах естой.хорхой идсэн бол ухдэг гээд сууж байдаг энэ нохроор хор цацуулж хамаг хотын мод ухуулээд байгаа юм биш биз дээ
2020-08-15
Chaawaas daa:
Ajilaa medehgui iimerhuu ymnuud bhaar ch
2020-08-13
ggg:
Монголчууд өчнөөн ажлын байр байсаар байтал голж шилээд хийдэггүй байж ажилгүйдэл ярина. Тэгээд дээрээс нь зохисгүй зан авир, хувиа хичээсэн зантай. Үүнээс болж гишүүд нь хийсэн ч хийгээгүй нэр зүүнэ. иргэд нь ийм өлөн байгалиа хүртэл цөлмөж байхад бэлэн баялаг дээр бгаа гишүүд бэртэгчин байх нь аргагүй санагдах юм.
2020-08-13