Б.Батсүх: Онгоцонд ихэр хүүхэд мэндэлсэн нь дэлхийд цор ганц тохиолдол
2020-08-13

 


Хилийн чанадаас иргэдээ татан авах тусгай үүргийн онгоцонд ихэр  хүүхэд мэндэлж, олныг баярлуулж байсан. Агаарын хөлөгт эсэн мэнд мэндэлж, элэг нэгтнүүдээ баярлуулсан тэдэнд МИАТ компани бүх насаараа онгоцоор үнэгүй зорчих эрх гардууллаа. 


МИАТ ТӨХК-ийн захирал Д.Баттөр:  

“Олон улсын агаарын нислэгт анх удаа хоёр ихэр охид мэндэлсэн баярт явдал тохиосон.  Энэ явдлыг МИАТ компани болоод дэлхийд цор ганц тохиолдол байсан. Мөн долдугаар сарын 9-ний өдөр бол МИАТ компани  үүсгэн байгуулагдсаны дараагийн өдөр  байсан. Энэ явдал олон хүнийг  баярлуулсан. Өнөөгийн хүнд цаг үед  сорилт бас түүх болон ихэр охид ирсэн юм. Монголчууд охин төрөх нь өсөн дэвжихийн бэлгэдэл гэдэг. Тэд бидэнд ийм сайхан бэлгэдэл болон ирсэн гэж бид бэлэгшээж байгаа.  Тиймээс бид баярласан талархсанаа илэрхийлэн ихэр охиддоо бүх насаараа агаарын тээврээр үнэ төлбөргүй нисэх эрхийн бичгийг гардуулж байна”хэмээлээ. 


МИАТ компанийн нислэгээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхийн бичиг гардан авсан охидын ээж мөн энэ үеэр сэтгэгдлээ хуваалцсан юм. 


Ихэр охидын  ээж:  

“Онгоцонд орохоос хоёр өдрийн өмнө бие тавгүй байсан. Онгоц хөөрөх үед иракц өгөөд төрчихлөө гэж эмч маань хэлсэн.  Хүүхдүүд дутуу жинтэй төрсөн харин одоо хэвийн  жиндээ хүрсэн. Төрөх сүүлийн хугацаа 9 сар гаргаад байсан боловч онгоцонд төрчихсөн. Охидод Энхцэлмэг, Энхжигүүр гэдэг нэр өгсөн”.


ХӨСҮТ-ийн их эмч Б.Батсүх: Турк улс руу өвчтөн хүргэж өгөөд буцаж явахдаа жирэмсэн эмэгтэйтэй таарсан. Хүүхдийн биеийн байдал хүнд ирсэн. ЭХЭМҮС-д баярлалаа. Эх барих болон нярайн эмч нар өдөр болгон ирж хянаж эмчилж байсан тулдаа хүүхдүүд болон ээж нь өнөөдөр эмнэлгээс гарч эсэн мэнд байгаа юм.  Уг онгоцонд эх  баригч, сэхээний эмч, сувилагч зэрэг мэргэжлийн хүмүүс  явж байсан. онгоцонд ирэх охидын зүрх зогссон. Истанбулаас 260 зорчигчтой хөөрөөд, 262 хүнтэй буусан" хэмээлээ. 

 

Э.Үүрийнцолмон
 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
setgyylch mini urakz gej yg baihgui (reaction) ygnees garaltai yadaj reakz geech ...ovdolt l gene bizdee
2020-08-13