Г.Нэргүй: Налайхаас олдсон тарвага байгалийн жамаараа үхсэн
2020-08-13


НОБГ, НМХГ, НЭМГ, НБОГ хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүйн мэдээллийг хүргэлээ. Тэрбээр:


“Налайхаас олдсон тарвага байгалийн жамаараа үхсэн болох нь тогтоогдсон. Усархаг бороо ихтэй учир иргэд гол мөрөнд орохгүй байхыг зөвлөе.  Бага насны гэлгүй томчууд ч усны аюулаас сэргийлэх хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар гурван иргэнийг эрэн хайх ажиллагаа явуулж байна. гэлээ


НМХГ-аас “Нийт 99 байцаагч шалган  нэвтрүүлэх товчоодод ажиллаж нийслэл рүү тарвага болон түүний түүхий эд оруулсан хоёр тохиолдлыг илрүүлсэн” гэлээ.


НБОГ-аас “Иргэдээс могой харсан гэх дуудлага ирж байгаа. Нийслэлийн байгаль орчны газраас нийслэлийн ногоон бүс буюу Санзай орчимд баавгайн мөр илэрсэн тул самар жимс, байгалийн дагалдах баялгийг түүхгүй байхыг анхаарууллаа.


НЭМГ-аас “Цар тахлын нөхцөл эрсдэлтэй хэвээр буй тул иргэд гараа ариутгаж, маскаа тогтмол зүүхийг зөвлөж байна гэж НЭМГ-аас мэдээллээ.

Э. Үүрийнцолмон
 

Shuud.mn
Сонин хачин
ККК...:
ӨТЛӨӨД НАС БАРЧИХСЫМ БИЗ ДЭЭ
2020-08-13