А.Амбасэлмаа: Дөрвөн хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
2020-08-13

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.08.13/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл  нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 20 сая 440 мянган хүн халдвар авч, 745 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 214 мянга гаруйгаар  нэмэгдсэн байна. 

 

Манай улсад ажиглалтаас 45 хүн гарч гэрийн ажиглалт руу шилжсэн бол 6 хүн шинээр ажиглалтад  орлоо.  Ажиглалтад нийт  3300 хүн байна. 119 дугаарын утсанд  167  дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд  дөрвөн   дуудлага ирсэн. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-"ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 487 хүнд шинжилгээ хийлээ.  Үүнээс 483 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин дөрвөн хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Эдгээр иргэд нь энэ сарын 11-нд Прага-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 73, 20  настай эмэгтэй хүн байна. Алтанбулагийн боомтоор орж ирээд Орхон аймагт тусгаарлагдаж байгаа 24 настай эрэгтэй, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 65 настай эмэгтэй байна. 

 

Бусад шинжилгээг задалж хэлбэл, долдугаар  сарын 29-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн  нислэгээр  ирсэн  165 хүний  давтан шинжилгээ, долдугаар сарын 30-нд ирсэн 265 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдаж байгаа 23 хүний шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 16 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан хоёр  хүний шинжилгээ, Замын-Үүд суманд тусгаарлагдсан дөрвөн  хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор цуглуулсан найман хүний шилжилгээ  байна. 

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 297 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 269 боллоо. Нийт эдгэрээд гарсан 269 хүний 44 нь сувиллын ажиглалт тандалтад байгаа бол 32 хүн гэрийн ажиглалт тандалтад байгаа. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 193 хүн байна. 

 

ХӨСҮТ-д элэгний хатуурал, элэг бөөрний хам дутмагшилтай хүн эрчимт эмчилгээнд эмчлүүлж байгаа тухай мэдээлсэн. Тухайн өвчтөн сарын 13-ны 02:00 цагт нас барлаа. Халдвартад 11 хоног эмчлэгдсэн. Наймдугаар сарын 01-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор биеийн байдал маш хүнд ирсэн. Энэ хүн коронавируст халдвараар бус элэгний хатуурал, элэг бөөрний хам шинж хавсарсан тохиолдлын улмаас нас барлаа. Дөрвөн удаагийн шинжилгээгээр коронавирус илрээгүй" гэлээ. 

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
irgen:
shal demii gadnii ornuudruu yavahaa boliochee hymyysee....yalanguya nastai hymyys
2020-08-13
Европоос тахал импортлохоо болъё ооооо
2020-08-13
zochin:
Hun alchihaad bitgii biee umuurch hutsaad bai. Olon hunii ami hohirooson notloh barimt baigaa shuu.Huuligui oron bolohoor l galzuurch baigaa bolohoos...
2020-08-13
73 хүн гадаадад хэсэж явах хэрэггүй дээ
2020-08-13