COVID-19: Венесуэлийн Харилцаа, мэдээллийн сайд халдвар авчээ
2020-08-13

Венесуэлийн Харилцаа, мэдээллийн сайд Хорхе Родригес SARS-CoV-2 вирусийн халдвар авсан талаараа Твиттер хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

 

"Надад COVID-19 вирусийн халдвар гэсэн онош тавьсныг мэдээлэх нь миний үүрэг. Хэдийгээр халдвар авсан ч миний биеийн байдал сайн байна. Би вирусийг даван гарахын тулд тусгаарлагдаж, шаардлагатай горим барих ёстой" хэмээн Родригес бичжээ.

 

Энд дуулгахад, долдугаар сард Венесуэлийн Эдийн засгийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч бөгөөд Газрын тосны сайд Тарек Эль-Айссами болон Үндэсний хурлын дарга Диосдадо Кабельо нар вирусийн халдвар авч байсан юм.

 

Одоогийн байдлаар Венесуэлд шинэ төрлийн коронавирусийн халдварын тоо 27 938-д хүрч, 238 хүн вирусийн улмаас нас барсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин