АНУ: Дунд сургуулиудад 125 сая амны хаалт олгоно
2020-08-13

АНУ-д сургалтыг сэргээхийн тулд дунд сургуулиудад 125 ширхэг олон удаагийн амны хаалтыг улсын зардлаар олгоно гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. 

 

Түүнчлэн, сурагчдыг хүлээн авахын тулд сургуулиуд авч хэрэгжүүлэх зөвлөмжийн жагсаалтыг Цагаан ордон танилцуулах ёстой гэж тэрбээр онцолсон байна.

 

Коронавирусийн цар тахлын нөхцөлд сургалтын үйл ажиллагааг сэргээхдээ тодорхой журмуудыг мөрдөх бөгөөд тухайлбал сурагч, багш нар зай баримтлах, зай барих боломжгүй үед эмнэлгийн зориулалтын амны хаалт ашиглахаар заажээ. Түүнчлэн анги танхимд агаар сэлгэх зэрэг эрүүл ахуйн багц шаардлагуудыг тусгажээ.

 

Эргэн сануулахад, АНУ-ын олон дунд сургууль коронавирусийн халдвар тархахаас сэргийлэх арга хэмжээ авсан нөхцөлд хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн сургалтын үйл ажиллагаагаа нээж болно гэж Дональд Трамп долдугаар сарын 23-ны өдөр мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин