COVID-19: ОХУ-д 31,5 тест хийжээ
2020-08-13

Шинэ төрлийн коронавирусийг илрүүлэх 31,5 сая тестийг Орост хийсэн талаар ОХУ-ын Эрүүл мэндийн яам мэдээлснийг Regnum агентлаг дамжууллаа. 

 

"ОХУ-д коронавирусийн 31,5 сая гаруй тест хийсэн. Эмнэлгийн хяналтанд буюу коронавирусийн халдварын сэжигтэй хүмүүсийн тоо 233 812 байна" хэмээн Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна. Мөн өнгөрсөн хоногт гэхэд л 290 мянган тест хийжээ. 

 

Сүүлийн үеийн мэдээллээр, цар тахал эхэлснээс хойш Орост коронавирусийн батлагдсан тохиолдол 902 701 бүртгэгдсэн. Үүнээс 710 298 хүн эдгэрч, 15 620 хүн нас баржээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин