Японд амьдарч буй монгол иргэдэд үргэлжлүүлэн тусалж дэмжихийг Элчин сайдаас хүслээ
2020-08-13


Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улс цар тахлын үед манай улсад дэмжлэг туслалцаа хүргэж байгаад баярласнаа хэллээ. Уулзалтынхаа эхэнд, Элчин сайд Х.Кобаяши Монгол улсын Ерөнхий сайдаар дахин томилогдсонд баяр хүргэлээ.


Хариуд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсын сайд Абэ Шинзогоос “баярын захидал ирүүлсэнд чин сэтгэлээсээ талархсанаа илэрхийлье” хэмээсэн юм. Монгол, Японы Стратегийн түншлэлийг улам бэхжүүлж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө  санаа нэгдэж байлаа. Мөн “Япон улсын Засгийн газраас “Covid-19” цар тахлын сөрөг нөлөөг бууруулах чиглэлд эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн төслийн бус тусламжийг манай улсад олгож буй шийдвэрт талархаж байна. тиймээс бид энэ ондоо багтаж боломжийг ашиглах нь хэрэгтэй байна” гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцлон хэлсэн юм.


Үүнээс гадна талууд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх бэлтгэлийг сайтар хангах талаар санал солилцов.


 Э.Үүрийнцолмон
 

Shuud.mn
Сонин хачин