Оросын вакциныг Филиппинд туршина
8-13

Филиппинд энэ оны 10 дугаар сард Оросын коронавирусийн вакцины клиникийн туршилтын гурав дахь шатыг хэрэгжүүлнэ гэж тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Харри Роке мэдээлснийг Известия дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, вакцины туршилт 2021 оны гуравдугаар сарын сүүл хүртэл үргэлжилж, дөрөвдүгээр сар гэхэд Филиппинийн эм бэлдмэл, хүнсний бүтээгдэхүүний хяналтын газраас гэрчилгээ авахаар төлөвлөжээ. Туршилтын гурав дахь шатанд олон мянган хүнийг хамруулах аж.

 

Эргэн сануулахад, наймдугаар сарын 11-ний өдөр Оросын Эрүүл мэндийн яам коронавирусийн вакциныг бүртгэсэн. Энэ вакциныг Гамалеягийн нэрэмжит судалгааны төв болон Оросын шууд хөрөнгө оруулалтын сан хамтран гарган авчээ.

 

ОХУ коронавирусээс сэргийлэх дэлхийн анхны вакцин гарган авснаа зарласан энэ өдөр Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте энэ вакциныг өөр дээрээ хамгийн түрүүнд туршина хэмээн мэдэгдэж байв.

COVID-19: Анхны вакцин буюу түүнийг "Спутник" хэмээсний учир

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин